25Васкулит
Өвчлөл
Васкулит нь судасны хана үрэвсэх өвчин юм. Судасны хана үрвэссэнээр цусны эргэлт удааширч улмаар бусад эд эрхтнүүдийг гэмтээдэг. Арьс, гэдэс, бөөр, мэдрэлийн судаснууд өртдөг. Өвчин үүсэх шалтгааныг нарийн тогтоогүй боловч дархлааны эсийн буруу үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг. Богино хугацааны васкулитыг хурц хэлбэрийн, урт хугацаанд тохиолдох васкулитыг архаг хэлбэрийн гэж ангилдаг. Васкулит нь хэнд ч […]
26Чонон яр
Өвчлөл
Хүний биеийн дархлаа систем гадны нөлөө, халдвар, өвчин эмгэгээс биеийн эд эсүүдийг хамгаалах механизмтай байдаг. Гэтэл зарим тохиолдолд энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрч эд эрхтнүүдээ гэмтээж, үрэвссэнээр системийн чонон яр (Systemic lupus erythematosus) өвчин үүсдэг. Чонон яр нь автоиммун буюу өөрийн дархлааны өвчний нэг төрөл юм. Системийн чонон яр нь арьс, үе мөч, бөөр, цусны эсүүд, тархи, […]
27Залгиурын үрэвсэл
Өвчлөл
Ханиад хүрэх, вирусийн гаралтай халдвар авах зэргээс үүдэн залгиурын үрэвсэл үүснэ. Залгиурын үрэвслийн үед хоолой улайж, сэрвэгнэн, юм залгихад хөндүүр болно. Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь эмчилгээгүйгээр эдгэрэх магадлалтай. Харин стрептококк нянгийн халдвар авч үрэвссэн тохиолдолд антибиотикоор эмчилж бусад хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай болно.
28Мигрень
Өвчлөл
Толгой хүчтэй, давтамжтай базалж өвдөх байдлаар төв мэдрэлийн системд нөлөөлдөг эмгэгийг мигрень /Migraine/ гэдэг. Мигрень нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал ба мэдрэлийн системийн хэт ачааллаас шалтгаалж дангаараа, эсвэл хавсарсан хэлбэрээр үүсдэг. Толгойн өвдөлт нь хэдэн цаг, хэдэн өдрөөр ч үргэлжилж болдог. Толгой өвдөх нийт тохиолдлын 90 гаруй хувь нь мигрень ба хурцадмал толгойн […]
29Уушгины хатгалгаа
Өвчлөл
Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг. Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.