1Суудлын мэдрэлийн өвдөлт
Өвчлөл
Сээр нуруу хоорондын зай нарийсаж улмаар нугасанд даралт өгч хөл гарт өвдөлт мэдрэгдэх өвчнийг суудлын мэдрэлийн өвчин гэнэ. Суудлын мэдрэл нь нурууны доод хэсгээс эхлэн гуя, өвдөг, өсгий, тавхай хүртэл даган байрладаг. Уг мэдрэл дарагдсанаар нуруу, гуяны хойд хэсэгт хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Ихэвчлэн 35-50 насныханд тохиолддог.