1Харшлын ринит
Өвчлөл
Хамрын ханын салст үрэвсэхийг харшлын ринит гэнэ. Ихэвчлэн харшил төрүүлэгч бодисоор (аллерген) амьсгалсны дараа харшлын урвал явагдана.
2Хамрын дайвар хөндийн үрэвсэл
Өвчлөл
Хүний гавлын ясны хөндийд хамрыг тойрон байрлах дөрвөн хос, найман дайвар хөндий бий. Тэдгээр хөндийнүүд хамар амьсгалж байхад цуг амьсгалж, дотроо  агаар агуулж байх ёстой. Хамрын хөндийнүүдэд агаар орохгүй болсноор хөндий доторх шүүрлүүд хуримтлагдсаар улмаар өтгөрөн хамар, дайврын хөндийн үрэвсэл үүсдэг. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь гэнэтийн байдлаар үүсдэг ба олон удаа үрэвсэл давтагдаж, удаан хугацаанд […]
3Хамрын салстын үрэвсэл
Өвчлөл
Хамрын салстын үрэвсэл өвчний үед найтаалгах, хамар битүүрэх, тодорхой шалтгаангүйгээр хамраас нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэдийгээр энэ өвчний үед харшил хөдөлсөн мэт шинж тэмдэг илрэх боловч харшлын бусад шинж тэмдгүүд илрэхгүй. Энэхүү өвчин  20 гаруй насныханд тохиолдох нь элбэг байдаг. Агаарт ямар нэгэн эвгүй үнэр тархсан, цаг агаар өөрчлөгдсөн, тодорхой төрлийн эм уусан, […]
4Хамрын салстын ургацаг
Өвчлөл
Хамрын салстад зөөлөн, хөндүүргүй ургацаг үүсэхийг хамрын салстын ургацаг гэнэ. Эдгээр ургацаг нь усны дусал шиг эсвэл усан үзэм шиг харагдаж болно. Хамрын салстын ургацаг нь элдэв шинж тэмдэггүй байж болох болно. Харин олноор ургасан эсвэл том хэмжээтэй ургацаг нь хамрыг хөндийг бөглөж амьсгалахад хүндрэл учруулна.
5Хамар дайврын архаг үрэвсэл
Өвчлөл
Хамар дайврын архаг үрэвсэл гэдэг нь 12 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилсэн хамрын дайвар хөндийн нянгийн гаралтай үрэвслийг хэлнэ. Хүн амын дунд тархалт ихтэй буюу манай улсад хүн амын шигүү суурьшилт, агаарын бохирдол зэргээс үүдэн сүүлийн үед нэмэгдэх болсон. Энэ өвчний үед хамрын хөндийд идээ үүссэний улмаас хамраар амьсгалахад бэрх болдог.
6Харшил
Өвчлөл
Дархлаа хэт их идэвхжиснээс харшил үүсдэг. Хүний дархлаа хэт идэвхжихэд харшил үүсэх эсвэл хүний бие өөрөө өөрийнхөө эсрэг дархлааны урвал өрнүүлдэг. Хүний дархлааны систем харшил үүсгэгчийг биед сөрөг нөлөөгүй байсан ч, сөрөг нөлөөтэй хэмээн үзсэнээр харшил хөдөлдөг. Харшил үүсгэгчийг дархлааны систем илрүүлмэгц арьсан дээр тууралт гарч, амьсгалын зам боогдох, хоол боловсруулах системд асуудал учрах зэрэг өөрчлөлтүүд биед илэрч эхэлдэг.
7Ханиад
Өвчлөл
Ханиад нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Ханиадны 200 гаруй төрлийн вирус байдгаас риновирусаар үүсгэгддэг ханиад элбэг тохиолддог. Ханиадны вирус амьсгалын замаар дамждаг. Иймд ханиад хүрсэн хүний ойролцоо байх эсвэл вирусээр бохирдсон гадаргууд (хаалганы бариул, компьютерын гар гэх мэт) хүрсний дараа гараа шууд нүүр амандаа хүргэх үед ханиадны халдвар авах магадлал ихэснэ. Ханиад нь томуутай […]