1Солир нүд
Өвчлөл
Нэг эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайж, нэг зүйл дээр хараагаа тогтоож чадахгүй байх эмгэгийг солир нүд гэнэ. Нүдний энэ тэгш биш байдал төвөгтэй дүрсийг 2 нүдээр харж тархинд хүргэхэд хүнд нөхцөл байдалд хүргэнэ. Солир нүд нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхэлж байгаа 2-3 настай хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээллээс үзэхэд […]
2Чихрийн шижин ба хооллолт
Нийтлэл
Нойр булчирхай нь хүний идсэн хоол хүнснээс өөх, чихрийг шүүн авч задалдаг инсулин гэх даавар ялгаруулна. Харин ходоодонд орсон хоол хүнс нь сахар буюу глюкоз болж задрах бөгөөд тэдгээрийн цусан дахь хэмжээг инсулин даавар тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг. Инсулин даавар ялгарахгүй аль эсвэл шаардлагатай хэмжээнд хүрэхгүй, өвчтөний биед нөлөө үзүүлэхгүйгээс үүдэж цусан дахь глюкозын хэмжээ харьцангуй […]
3Ойрын хараа муудах
Өвчлөл
Ойр байгаа зүйлсийг харах чадвар буурах, нэмэх шил зүүх нь ойрын харалган буюу ойрын хараа муудах юм. Ойрын хараа муудах үед ойр орчмын 20-30 см зайд аливаа зүйлийг харах чадвар эрс буурдаг. Бага насны хүүхэд болон 40-өөс дээш насны хүмүүст түлхүү тохиолддог.
4Болор цайх
Өвчлөл
Нүдний болор нь хүүхэн харааны ар хэсэгт байрладаг, гүдгэр гадаргуутай, тунгалаг орчныг бүрдүүлдэг бөгөөд хүний хол ойр харах үйл явцыг хангадаг. Өөрөөр хэлбэл болрын тусламжтайгаар хүн аливаа зүйлийг тунгалаг тод хардаг байна. Болрын 35 хувьд нь усанд уусдаг альфа, бетта, кристалл уургууд болон усанд уусдаггүй уургууд байдаг. Харин “болор цайх эмгэг”-ийн үед уг химийн найрлагад […]
5Нүдний торлогийн хууралт
Өвчлөл
Нүдний торлог бүрхүүл нь нүдний хамгийн дотор талын давхарга бөгөөд тархинд дүрсний тусгалыг дамжуулах үүрэгтэй. Харин торлогийн хууралтын үед тэрхүү нимгэн давхарга нь хэвийн байрлалаас хөндийрөн хуурахыг нүдний торлогийн хууралт гэдэг. Нүдний торлог бүрхэвч хуурснаар нүдийг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангадаг нүдний судаснууд ч мөн хөндийрдөг. Торлогийн хууралтыг эмчлэхгүй, хугацаа алдвал  хараагүй  аюултай.
6Тархины судасны буруу байрлал
Өвчлөл
Тархин дахь артерийн болон венийн судаснуудын холбоос хэсэг нь буруу байрлалтай болж орооцолдохыг тархины судас буруу байрлал гэнэ. Артерийн судас нь хүчилтөрөгчийн агууламжтай цусыг биеийн бусад хэсгүүдэд тараах үүрэгтэй. Харин венийн судас нь хүчилтөрөгчгүй цусыг зүрхрүү хураах үүрэг гүйцэтгэдэг. Тархины судасны буруу байрлал нь энэ процессыг алдагдахад хүргэнэ. Хэдийгээр судасны буруу байрлал нь биеийн аль ч хэсэг тохиолдож болох ч […]
7Судасны хатуурал
Өвчлөл
Артерийн судасны хана хатуурч, уян хатан чанараа алдан, бусад эрхтнүүдэд очих цусан хангамж багасахыг атеросклероз буюу судасны хатуурал гэдэг. Судасны хатуурлаар ихэвчлэн ахимаг насны хүмүүс өвчилдөг. Судасны хатуурлын нэг төрөл болох судасны нарийсал нь хамгийн элбэг тохиолддог эмгэг юм. Энэ нь судасны хананд холестрин, өөх тосны тунадас цугларч, судсаар гүйх цусан хангамжийг багасгадаг эмгэг.
8Гүрээний судасны битүүрэл
Өвчлөл
Тархи болон толгойд цусыг тараах үүрэгтэй гүрээний судсанд тослог бодис бөөгнөрөхийг гүрээний судасны битүүрэл гэнэ. Энэ битүүрэл нь харвалт өгөх эсвэл тархинд хангалттай цус очоогүйгээс бусад хүндрэлүүдийг үүсгэх аюултай. Цус харвалт нь тархинд хангалттай хүчилтөрөгч очоогүйгээс үүдэх бөгөөд хэдхэн минутын хугацаанд тархины эсүүд үхжиж эхэлдэг. Гүрээний судасны битүүрэл нь удаан хугацааны туршид бага багаар явагддаг […]
9Чихрийн шижин
Өвчлөл
Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотойгоор үүсдэг өвчин юм. Нойр булчирхай нь хүний идсэн хоол хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Ходоодонд орсон хоол хүнс нь сахар буюу глюкоз болж задарна. Энэ нь биеийн бусад эсүүдэд хэрэгтэй энергийг бий болгодог. Харин цусан дахь глюкозын хэмжээг инсулин зохицуулдаг. Чихрийн шижингээр […]