Өвчлөл
Хоолойд эсвэл амьсгалын замд ямар нэгэн зүйл тээглэж амьсгалах боломжгүй болохыг хахах гэнэ. Хахсанаар тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг тул анхан шатны тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай. Насанд хүрсэн хүний хувьд хоолонд хахах тохиолдол элбэг байдаг бол бага насны хүүхдэд жижиг хэмжээтэй бусад зүйлсэд хахах нь нийтлэг тохиолддог.