1Нойр булчирхайн хавдар
Өвчлөл
Нойр булчирхай нь элэгний дараах хүний биеийн хоёр дахь том булчирхай бөгөөд ягаавтар өнгөтэй, ходоод хэсгийн ард байрлана. Гол үүргийн хувьд хоол тэжээлийг задлагч бодис (энзим) болон цусан дахь чихрийн хэмжээг зохицуулагч даавар ялгаруулж байдаг. Нойр булчирхайн хавдар нь нойр булчирхайн эдийг бүрэлдүүлэгч эсүүдээс эхлэн үүсэж, цааш цар хүрээгээ тэлэх ба байрлалаас нь шалтгаалан оношлоход […]
2Бүслүүр херпес
Өвчлөл
Бүслүүр херпес нь херпес зостер вирусээр үүсгэгдэх эмгэг юм. Урьд нь салхин цэцэгээр өвдсөн хүмүүс бүслүүр херпесээр өвдөх бөгөөд ахимаг насныханд элбэг тохиолдоно. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа салхин цэцгээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхэд төрсний дараах эхний 2 жилийн дотор бүслүүр херпесээр өвдөх тохиолдол бий.
3Балнад буюу Гэдэсний хижиг өвчин
Өвчлөл
Балнад нь сальмонелла типириум бактериар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Нарийн гэдэсний тунгалгийн тогтолцоо эмгэгшиж, цус нянгаар халдварлан халуурч, бие махбодын ерөнхий хордлогоор илэрдэг цочмог халдварт өвчин юм. Сальмонелла бактери нь амаар залгигдан нарийн гэдсэнд байрлаж 1-3 долоо хоногийн хугацаанд өсч үржиж байдаг. Уг бактери ус болон хуурай газар 7 хоног амьдрах чадвартай бол хүний […]
4Гепатит А
Өвчлөл
Гепатит А вирусээс үүдэн элэгний үйл ажиллагаа алдагдаж үрэвсдэг халдварт өвчин юм. Таван төрлийн гепатитын халдвар байдаг бөгөөд бүгд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Эдгээр халдваруудаас гепатит А вирус нь хамгийн хөнөөл багатай нь юм. Уг вирусийн халдвар нь  элэгний үйл ажиллагааг алдагдуулж, үрэвсүүлэх боловч эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой. Гэвч вирусийн халдвар авч өвчилсөн […]
5Гахайн хавдар
Өвчлөл
Шүлс ялгаруулагч гурван хос булчирхайн нэг болох чихний ойролцоох булчирхай нь вирусийн халдварын улмаас үрэвсэж томрохыг гахайн хавдар өвчин гэдэг. Өвөл, хаврын улиралд илүү дэлгэрдэг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүд өвдөнө. Цөөн тохиолдолд гахайн хавдраар өвчлөөгүй насанд хүрсэн хүн өвддөг. Өвдсөний дараа насан туршийн дархлаа тогтдог тул дахин өвчлөхгүй. Энэ өвчнөөр хүний өрөөсөн чих буюу […]
6Элэгний хавдар
Өвчлөл
Элэгний хорт хавдар нь элэгний эсүүдээс эхэлж үүсдэг. Элгэнд хэд хэдэн төрлийн хорт хавдар бий болох магадлалтай байдгаас хамгийн элбэг нь гепатоцит эсээс үүсдэг хорт хавдар байдаг. Элэгний эсээс үүдэлтэй биш ч бусад дотор эрхтэний хорт хавдрууд элгэнд үсэрхийлэх тохиолдол олон байдаг.
7Элэгний хатуурал
Өвчлөл
Элэгний хатуурал буюу цирроз нь элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, эрхтний үндсэн бүтэц нь алдагдахыг хэлнэ. Ихэнх тохиолдолд архины хэт хэрэглээ олон жил үргэлжилсэн болон үрэвслийн нөлөөгөөр элэгний хатуурал буюу цирроз үүсдэг. Нэгэнт бий болсон бүтцийн өөрчлөлтийг эргэн сэргээх бараг боломжгүй боловч эрт оношилж чадвал амь насанд аюул учруулахаас нь сэргийлж чадна. Харин […]
8Уушгины сүрьеэ
Өвчлөл
Уушгины сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг, уушгийг гэмтээх нөлөө үзүүлдэг халдварт өвчин юм. Сүрьеэгийн халдвар нь нянгаар үүсгэгдэх бөгөөд нян үржих хамгийн тохиромжтой биеийн хэсэг бол уушги байдаг. Сүрьеэгийн идэвхитэй нян нь эмчилгээний явцад устаж үгүй болдог бол, идэвхигүй хэлбэрийн нян нь үлдэх магадлалтай байдаг. Тиймээс удаан хугацааны антибиотик эмчилгээг заавал хийдэг.