1Улаанууд
Өвчлөл
Улаанууд нь /Rubella, Герман улаан бурхан/ вирусын халдвараар үүсгэгддэг амьсгалын замаар дамждаг, арьсны тууралтат халдварт өвчин юм. Энэ өвчнөөр жирэмсэн хүмүүс халдварлахад ургийн төрөлхийн гажиг үүсэх аюултай байдаг. Халдвар улаанууд өвчнөөр өвчилсөн хүний арьсанд хүрэхэд эсвэл агаар дуслын замаар тархана.
2Бамбай булчирхайн дааврын хэт багасалт
Өвчлөл
Бамбай булчирхайн хамгийн гол үүрэг нь цусанд орсон иодыг цуглуулж, түүгээрээ хүний биед хэрэгтэй дааврыг үйлдвэрлэх юм. Харин бамбай булчирхай хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байхыг гипотиродизм буюу бамбай булчирхайн дааврын хэт багасалт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тэр дундаа 60 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд илүү өртдөг. Бамбай булчирхай нь хүний биед зайлшгүй байх ёстой […]
3Залгиурын үрэвсэл
Өвчлөл
Ханиад хүрэх, вирусийн гаралтай халдвар авах зэргээс үүдэн залгиурын үрэвсэл үүснэ. Залгиурын үрэвслийн үед хоолой улайж, сэрвэгнэн, юм залгихад хөндүүр болно. Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь эмчилгээгүйгээр эдгэрэх магадлалтай. Харин стрептококк нянгийн халдвар авч үрэвссэн тохиолдолд антибиотикоор эмчилж бусад хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай болно.
4Төвөнхийн үрэвсэл
Өвчлөл
Хоолойны төвөнх хэт их ачаалан, үрэвсэж, халдвар авахыг ларингит буюу төвөнхийн үрэвсэл гэнэ. Төвөнхийн дээд талд дууны хөвч яс залгагддаг. Үүний тусламжтайгаар хүмүүс ярих, шивнэх, дуулах боломжтой болдог. Харин төвөнх үрэвссэн үед дууны хөвч хавдаж, хөвчнөөс гарах дуу өөрчлөгдөн хоолой сөөж сонсогддог. Зарим тохиолдолд хэт их үрэвссэнээс дуу гарахаа ч болих нь бий.  Бага насны хүүхдүүдэд тохиолдох нь элбэг. Төвөнхийн үрэвсэл […]
5Уушгины хорт хавдар
Өвчлөл
Уушигны хэвийн ажиллагаа алдагдаж эхлэхэд хэвийн ажиллаж байсан эсүүд замбараагүй байдалд орж тухайн эрхтэн дээрээ ямар нэгэн  зүйл болж ургаж буй өвчинг уушгины хорт хавдар гэнэ. Монголд хамгийн их тохиолдож байгаа хавдруудын гуравдугаарт уушгины хорт хавдрын өвчлөл орж байгаа ба жил бүр 400 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тоо нь сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай […]