1Шамбарам
Өвчлөл
Шулуун гэдэсний төгөсгөлд байх венийн судас үрэвсэж хавдан, овойж гарч ирэхийг шамбарам буюу геморрой гэдэг. Шулуун гэдэсний үзүүр дэх үрэвссэн судас нь шулуун гэдэсний дотор байрлалтай байхыг дотоод зангилаа, харин хошногоны амсрын арьсан доор байрласан байвал шамбарамын гадаад зангилаа гэж ангилж үздэг. Энэ өвчнийг хүндрүүлэлгүйгээр эрт арга хэмжээ авч чадвал гэрийн нөхцөлд эмчлэгдэх боломжтой. Хүндэрсэн үедээ хөдлөх, хэвийн ажиллах чадваргүй болдог.