1Гүйлсэн булчирхайн үрэвсэл
Өвчлөл
Гүйлсэн булчирхай нь хоолойн арын хэсгийн 2 талд тунгалгийн булчирхайн эдээс тогтох бөгөөд халдварын эсрэг үйлчлэх, хүний дархлааны чухал хэсэг юм. Гүйлсэн булчирхайд халдвар нэвтэрч үрэвсэн өвдөхийг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэнэ.
2Улаан эсэргэнэ
Өвчлөл
Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококк бактериар үүсгэгдэж, агаар дуслын замаар дамжин халдаврладаг эмгэг юм. Халдвар авсан тохиолдолд ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээр тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Бага насны хүүхдүүд, тэр дундаа 10 хүртэлх насны хүүхдүүд өртөмтгий байна. Хүүхэд насанд нэг удаа тусдаг боловч аюултай өвчин юм.
3Балнад буюу Гэдэсний хижиг өвчин
Өвчлөл
Балнад нь сальмонелла типириум бактериар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Нарийн гэдэсний тунгалгийн тогтолцоо эмгэгшиж, цус нянгаар халдварлан халуурч, бие махбодын ерөнхий хордлогоор илэрдэг цочмог халдварт өвчин юм. Сальмонелла бактери нь амаар залгигдан нарийн гэдсэнд байрлаж 1-3 долоо хоногийн хугацаанд өсч үржиж байдаг. Уг бактери ус болон хуурай газар 7 хоног амьдрах чадвартай бол хүний […]
4Гепатит А
Өвчлөл
Гепатит А вирусээс үүдэн элэгний үйл ажиллагаа алдагдаж үрэвсдэг халдварт өвчин юм. Таван төрлийн гепатитын халдвар байдаг бөгөөд бүгд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Эдгээр халдваруудаас гепатит А вирус нь хамгийн хөнөөл багатай нь юм. Уг вирусийн халдвар нь  элэгний үйл ажиллагааг алдагдуулж, үрэвсүүлэх боловч эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой. Гэвч вирусийн халдвар авч өвчилсөн […]
5Цусан суулга
Өвчлөл
Шигелла гэх нянгаар үүсгэгддэг, бүдүүн гэдсийг сонгомолоор гэмтээдэг, гэдэсний хурц халдварт өвчнийг цусан суулга гэнэ. Халдвартай хүний өтгөнөөр ялгаран гарч хөрс ус, эд юмс, хоол хүнсийг бохирдуулах бөгөөд ахуйн зам болон бэлгийн замаар дамжин халдварладаг. Шигелла нянгийн 10 эмгэг төрөгч биед ороход л өвчлүүлдэг. Шигелла нь усанд 6-аас дээш сар, хүнсэнд 30 хоног амьдрах чадвартай. […]
6Хоолны хордлого
Өвчлөл
Хоол хүнс нян, вирус, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Хоол хүнсийг бэлтгэн хийх шат дамжлагын аль ч явцад нян, вирус, жижиг шимэгчид хүнсэнд орох боломжтой. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол тэжээл бэлтгэх, горимын дагуу хоол хүнсийг савалж хадгалаагүйгээс хоол хүнсний чанар муудаж, хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц бохирдох нь […]
7Умай, умайн дайврын идээт үрэвсэл
Өвчлөл
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнд халдвар орж үрэвсэхэд умай, умайн дайврын идээт үрэвсэл үүсдэг. Ихэвчлэн бэлгийн замын халдварт өвчний улмаас үтрээ, умай, өндгөвч, үрийн гуурсаар нян дамжин энэ өвчнөөр өвчилдөг байна. Умайн дайврын үрэвсэлтэй олон эмэгтэйчүүдэд зовиур илрэхгүй байж болох тул эмчилгээгүй удаан явах тохиолдол гардаг. Тиймээс ихэвчлэн жирэмсэн болж чадахгүй байх, аарцгаар хүчтэй өвдөх үед оношлогддог […]
8Умайн гадуурх жирэмслэлт
Өвчлөл
Жирэмслэлт гэдэг нь өндгөвчөөс эм бэлгийн эс гадагшилж, үрийн сувгаар дамжин эр бэлгийн эстэй нийлж үр тогтохыг хэлдэг. Үр тогтсон эс умайд орж аль нэг хананд бэхлэгддэг. Харин үрэвсэл болон бусад шалтгааны улмаас үрийн хоолой нарийсаж бөглөрсний улмаас үр тогтсон эс хэвлийн өөр хэсэгт үр хөврөлөө үргэлжлүүлэхийг умайн гадуурх жирэмслэлт гэдэг. Умайн гадуурх жирэмслэлт нь […]
9Өсөлтгүй жирэмслэлт
Өвчлөл
Тодорхой шалтгааны улмаас ураг хэвлийд хангалттай томорч чадахгүй, өсөхгүй байхыг өсөлтгүй жирэмслэлт гэнэ. Ураг хангалттай өсөхгүй байх нь жин багатай хүүхэд төрөх, урагт очих хүчилтөрөгчийн хэмжээ бага байх, цусан дах сахарын хэмжээ буурах, халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх, ургийн биеийн хэм бага байх зэрэг олон хүндрэлүүдийг үүсгэдэг. Өсөлтгүй жирэмслэлтийн хөнгөн хэлбэрийн улмаас жин багатай эсвэл дутуу […]
10Зулбалт
Өвчлөл
Жирэмсний 20-21 долоо хоног дотор 500 гр хүртэл жинтэй, амьдрах чадваргүй үр хөврөл болон ураг өөрөө аяндаа гарахыг зулбалт гэдэг. Зулбалт нь жирэмсний хамгийн элбэг тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 20%-д нь тохиолддог.
11Бөөрний өгсөх замын халдвар
Өвчлөл
Бөөрний өгсөх замын халдвар гэдэг нь халдварлуулагч нян шээсний суваг эсвэл давсагнаас дээш бөөр лүү дамжиж бөөрийг үрэвсүүлдэг шээсний замын халдвар юм. Бөөрний өгсөх замын халдварыг эмчийн хяналтад сайн эмчлэх хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бөөрийг хүнд гэмтээж, цусны урсгалаар бактери тархах, цаашлаад амь насанд аюултай нөхцөл үүсдэг. Бөөрний халдварыг антибиотикоор эмчлэх бөгөөд ихэвчлэн эмнэлэгт хэвтэн […]
12Нойр булчирхайн үрэвсэл
Өвчлөл
Нойр булчирхай нь глюкозыг зохицуулдаг даавар болон ферментийг бий болгодог. Хэвийн үед энэхүү фермент нь нарийн гэдсэнд очиж хоол боловсруулах үйл явцад оролцдог байна. Харин нойр булчирхайн ялгаруулсан фермент нь нойр булчирхай дотор байхдаа ажилласнаар нойр булчирхайн үрэвсэл үүсгэдэг. Хэвийн ажиллагаа нь алдагдсан нойр булчирхай нь хоол боловсруулах системийг алдагдалд оруулах бөгөөд чихрийн шижин өвчний […]