1Гүнийн венийн бүлэн
Өвчлөл
Гүний венийн бүлэн ихэвчлэн хөлийн гүн венийн судаснуудад бүлэн бий болсон үед тохиолддог. Удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх нь хөлийн венийн судсанд бүлэн үүсэхэд хүргэнэ. Жишээлбэл, холын аялалд удаан хугацаагаар суугаа байдалд явах болон мэс засал, осол гэмтэл, өвчин эмгэгийн улмаас хэвтэрт байх зэрэг нь үүнд багтана.
2Бөөрний архаг үрэвсэл
Өвчлөл
Бөөрөнд байрлах олон жижиг шүүгч түүдгэнцэрүүд үрэвсэхийг бөөрний архаг үрэвсэл буюу бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэнэ. Түүдгэнцэрүүд нь илүүдэл шингэнийг болон бусад шаардлагагүй бодисуудыг цуснаас зайлуулж шээс рүү дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь нэг удаад үрэвсэж, эдгэхийг хурц хэлбэрийн гэнэ. Харин удаан хугацаанд үрэвсэл эдгэрэхгүй, дахин үрэвсэх хандлагатай бол архаг хэлбэртэй гэж үздэг. Урт […]
3Бөөрний дутагдал
Өвчлөл
Бөөр нь цусан дахь илүүдэл бодисыг шүүх чадвараа алдахыг “бөөрний дутагдал” гэнэ. Бөөрний цэвэршүүлэх үүрэг алдагдахад цусанд хорт бодисууд хуримтлагдаж эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүсдэг. Бөөрний дутагдал нь хэдэн цагийн дотор эсвэл хэдэн өдрийн дотор хүндрэх аюултай бөгөөд яаралтай эмнэлэгт очиж, эмчийн хяналтад орох шаардлагатай. Бөөрний архаг дутагдал аюултай өвчин боловч эдгэрэх боломжтой.
4Элэгний хатуурал
Өвчлөл
Элэгний хатуурал буюу цирроз нь элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, эрхтний үндсэн бүтэц нь алдагдахыг хэлнэ. Ихэнх тохиолдолд архины хэт хэрэглээ олон жил үргэлжилсэн болон үрэвслийн нөлөөгөөр элэгний хатуурал буюу цирроз үүсдэг. Нэгэнт бий болсон бүтцийн өөрчлөлтийг эргэн сэргээх бараг боломжгүй боловч эрт оношилж чадвал амь насанд аюул учруулахаас нь сэргийлж чадна. Харин […]