1Цусан суулга
Өвчлөл
Шигелла гэх нянгаар үүсгэгддэг, бүдүүн гэдсийг сонгомолоор гэмтээдэг, гэдэсний хурц халдварт өвчнийг цусан суулга гэнэ. Халдвартай хүний өтгөнөөр ялгаран гарч хөрс ус, эд юмс, хоол хүнсийг бохирдуулах бөгөөд ахуйн зам болон бэлгийн замаар дамжин халдварладаг. Шигелла нянгийн 10 эмгэг төрөгч биед ороход л өвчлүүлдэг. Шигелла нь усанд 6-аас дээш сар, хүнсэнд 30 хоног амьдрах чадвартай. […]