1Уушгины артерийн бүлэнт бөглөрөл
Өвчлөл
Уушгины артерийн бүлэнт бөглөрөл нь цусны урсгалаар дамжиж ирсэн бүлэн уушгины артерийн судасны аль нэг салааг бөглөн уушгийг гэмтээдэг өвчин юм. Ихэнх тохиолдолд бүлэн нь хөлийн венийн судасны, цөөн тохиолдолд биеийн бусад хэсгийн судсан дахь бүлэнгийн бөөгнөрлөөс тасарч цусны урсгал ордог. Бүлэн нь голдуу жижиг хэмжээтэй байх бөгөөд энэ нь үхэлд хүргэхгүй ч уушгийг гэмтээж, […]
2Уушгины сүрьеэ
Өвчлөл
Уушгины сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг, уушгийг гэмтээх нөлөө үзүүлдэг халдварт өвчин юм. Сүрьеэгийн халдвар нь нянгаар үүсгэгдэх бөгөөд нян үржих хамгийн тохиромжтой биеийн хэсэг бол уушги байдаг. Сүрьеэгийн идэвхитэй нян нь эмчилгээний явцад устаж үгүй болдог бол, идэвхигүй хэлбэрийн нян нь үлдэх магадлалтай байдаг. Тиймээс удаан хугацааны антибиотик эмчилгээг заавал хийдэг.
3Уушгины хорт хавдар
Өвчлөл
Уушигны хэвийн ажиллагаа алдагдаж эхлэхэд хэвийн ажиллаж байсан эсүүд замбараагүй байдалд орж тухайн эрхтэн дээрээ ямар нэгэн  зүйл болж ургаж буй өвчинг уушгины хорт хавдар гэнэ. Монголд хамгийн их тохиолдож байгаа хавдруудын гуравдугаарт уушгины хорт хавдрын өвчлөл орж байгаа ба жил бүр 400 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тоо нь сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай […]
4Уушгины хоргүй хавдар
Өвчлөл
Уушгины аль нэг хэсэгт хоргүй, үсэрхийлэх шинж чанаргүй ургаж бий болсон хавдрыг уушгины хоргүй хавдар гэнэ. Уушгины хорт хавдрын эс хурдан үсэрхийлэх, томрох шинжтэй байдаг бол хоргүй хадвар нь биед аюултай сөрөг нөлөө нь харьцангуй бага байдаг. Рентген зураг авахуулсан 500 хүн тутмын нэгд нь уушгины зангилаа ажиглагддаг. Өөрөөр хэлбэл хоргүй шинж чанартай жижиг хэмжээтэй хоргүй […]
5Уушгины хатгалгаа
Өвчлөл
Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг. Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.