1Түрүү булчирхайн томрол
Өвчлөл
Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний нэг бөгөөд давсагны доод хэсэгт шээсний сувгийг хүрээлэн оршдог хушганы хэмжээтэй эрхтэн юм. Түрүү булчирхайн хоргүй томрол нь эрчүүдэд нас ахихад түгээмэл тохиолддог эмгэг. Томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс гарах урсгалыг саатуулах, шээхэд хүндрэлтэй шинж тэмдгүүдийг учруулна.
2Бөөрний өгсөх замын халдвар
Өвчлөл
Бөөрний өгсөх замын халдвар гэдэг нь халдварлуулагч нян шээсний суваг эсвэл давсагнаас дээш бөөр лүү дамжиж бөөрийг үрэвсүүлдэг шээсний замын халдвар юм. Бөөрний өгсөх замын халдварыг эмчийн хяналтад сайн эмчлэх хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бөөрийг хүнд гэмтээж, цусны урсгалаар бактери тархах, цаашлаад амь насанд аюултай нөхцөл үүсдэг. Бөөрний халдварыг антибиотикоор эмчлэх бөгөөд ихэвчлэн эмнэлэгт хэвтэн […]