1Шарх
Өвчлөл
Гадны шалтгааны улмаас арьс салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж, бүрэн бүтэн байдлаа алдахыг шарх гэж хэлдэг. Шархны эдгэрэлт нь тухайн хүний биеийн эсэргүүцэл, анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн, шарх бохир зүйлээр үүсгэгдсэн эсэх, шархны хэмжээ, биеийн аль хэсэгт байрласан, шарх үүсээд хэр хугацаа өнгөрсөн зэргээс хамаардаг.