1Лаймын өвчин
Өвчлөл
Лаймын өвчин нь боррелийн нянгаар үүсгэгдэх, байгалийн голомтот халдварт өвчин юм. ХХ зууны эхэн үед эрдэмтэд хачигт хазуулсан хүмүүсийн тухайн газарт улайж, өвдөлт өгч, улмаар мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орж байсан талаар бичиж тэмдэгдэсэн байдаг. Харин 1975 онд АНУ-ын Коннектикут мужийн Лайма хотын хэсэг оршин суугчдын дунд нэгэн төрлийн хачигт хазуулснаас үений үрэвсэл бүхий өвчний дэгдэлт […]
2Уушгины артерийн бүлэнт бөглөрөл
Өвчлөл
Уушгины артерийн бүлэнт бөглөрөл нь цусны урсгалаар дамжиж ирсэн бүлэн уушгины артерийн судасны аль нэг салааг бөглөн уушгийг гэмтээдэг өвчин юм. Ихэнх тохиолдолд бүлэн нь хөлийн венийн судасны, цөөн тохиолдолд биеийн бусад хэсгийн судсан дахь бүлэнгийн бөөгнөрлөөс тасарч цусны урсгал ордог. Бүлэн нь голдуу жижиг хэмжээтэй байх бөгөөд энэ нь үхэлд хүргэхгүй ч уушгийг гэмтээж, […]
3Цус багадалт
Өвчлөл
Биед хүчилтөрөгч тараах эрүүл цусны улаан эсүүд дутсанаас цус багадалт үүснэ. Цус багадалттай хүн амархан ядарч сульддаг. Цус багадалт хүнд биш бол эрүүл хоол хүнс хэрэглэж, хүндэрсэн бол нэмэлт эм тариа хэрэглэж эмчилдэг. Цусанд гурван төрлийн эс байдаг. Эдгээр нь халдвартай тэмцэх үүрэгтэй цагаан эс, цусны бүлэгнэлтийг зохицуулах үүрэгтэй цусны ялтас, биеийн бусад хэсгүүдэд хүчилтөрөгч […]
4Зүрхний титэм судасны өвчин
Өвчлөл
Зүрхийг цусаар хангаж байх үүрэгтэй артерийн судсыг титэм судас гэнэ. Зүрхний титэм судас хатуурч, нарийсч, улмаар зүрхний булчинд хүчилтөрөгч дутагдахыг зүрхний титэм судасны өвчин гэнэ. Артерийн судсанд холестролын агууламжтай зүйл буюу өөх тосны тунадас хурж, үрэвсэл үүсгэснээр титэм судасны өвчин болно. Энэ холестролын агууламжтай эд нь бөөгнөрч титэм судас нарийсахад хүргэх бөгөөд, улмаар цусны эргэлтийг удаашруулж цээжээр өвдөх, амьсгал давхцах гэх […]
5Чонон яр
Өвчлөл
Хүний биеийн дархлаа систем гадны нөлөө, халдвар, өвчин эмгэгээс биеийн эд эсүүдийг хамгаалах механизмтай байдаг. Гэтэл зарим тохиолдолд энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрч эд эрхтнүүдээ гэмтээж, үрэвссэнээр системийн чонон яр (Systemic lupus erythematosus) өвчин үүсдэг. Чонон яр нь автоиммун буюу өөрийн дархлааны өвчний нэг төрөл юм. Системийн чонон яр нь арьс, үе мөч, бөөр, цусны эсүүд, тархи, […]
6Уушгины сүрьеэ
Өвчлөл
Уушгины сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг, уушгийг гэмтээх нөлөө үзүүлдэг халдварт өвчин юм. Сүрьеэгийн халдвар нь нянгаар үүсгэгдэх бөгөөд нян үржих хамгийн тохиромжтой биеийн хэсэг бол уушги байдаг. Сүрьеэгийн идэвхитэй нян нь эмчилгээний явцад устаж үгүй болдог бол, идэвхигүй хэлбэрийн нян нь үлдэх магадлалтай байдаг. Тиймээс удаан хугацааны антибиотик эмчилгээг заавал хийдэг.