1Умайн салстын үрэвсэл
Өвчлөл
Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алдах эрсдэлийг дагуулдаг.  Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай.  
2Зулбалт
Өвчлөл
Жирэмсний 20-21 долоо хоног дотор 500 гр хүртэл жинтэй, амьдрах чадваргүй үр хөврөл болон ураг өөрөө аяндаа гарахыг зулбалт гэдэг. Зулбалт нь жирэмсний хамгийн элбэг тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 20%-д нь тохиолддог.