1Аденовируст халдвар
Өвчлөл
Аденовируст халдвар нь амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдүүдийг гэмтээж халуурах, бага зэргиийн хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Томуугийн дэгдэлтийн үед амьсгалын замын вирусийн халдварт өвчний 25-30%-ийг аденовирусийн халдвар эзэлдэг. 5 хүртэлх насны хүүхдүүд бүгд АВХ(аденовируст халдвар)-аар өвддөг ба тал нь давтан өвддөг байна. Өвчин үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, […]
2Улаан эсэргэнэ
Өвчлөл
Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококк бактериар үүсгэгдэж, агаар дуслын замаар дамжин халдаврладаг эмгэг юм. Халдвар авсан тохиолдолд ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээр тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Бага насны хүүхдүүд, тэр дундаа 10 хүртэлх насны хүүхдүүд өртөмтгий байна. Хүүхэд насанд нэг удаа тусдаг боловч аюултай өвчин юм.
3Мундас
Өвчлөл
Хошного буюу шулуун гэдэсний ойролцоох өөхлөг эдийн идээт үрэвслийг мундас гэнэ. Ихэвчлэн 30-40 насны эрэгтэйчүүд 2 дахин илүү өвчилдөг. Эрчүүдийн илүү өвчилдөг шалтгааныг эрэгтэй болон эмэгтэй хүний аарцаг, хярзангийн бүтэц бага зэргийн ялгаатай байдагтай холбож тайлбарладаг. Шулуун гэдэсний төгсгөл, хошногоны амсар хэсэгт 4-16 тооны шүүрэл ялгаруулдаг сувагтай булчирхайнууд байрладаг. Булчирхайн сувгаар нян орсноор булчирхайг үрэвсүүлж, […]
4Ку чичрэг
Өвчлөл
Ку чичрэг нь Coxiella-гийн төрөл Coxiella burnetii хэмээх жижиг бичил биетнээр үүсгэгддэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Уг өвчин нь янз бүрийн замаар халдварлан тархаж халууралт, хордлогын шинж тэмдэг болон олон эрхтэн тогтолцооны гэмтлээр илрэх, ужиг явцтай аж. Өвчин үүсгэгч нь гадаад орчинд тэсвэртэй бөгөөд хачигны хатсан өтгөнд хагас жил, халдварлагдсан амьтны хатсан өтгөн болон […]
5Хамрын дайвар хөндийн үрэвсэл
Өвчлөл
Хүний гавлын ясны хөндийд хамрыг тойрон байрлах дөрвөн хос, найман дайвар хөндий бий. Тэдгээр хөндийнүүд хамар амьсгалж байхад цуг амьсгалж, дотроо  агаар агуулж байх ёстой. Хамрын хөндийнүүдэд агаар орохгүй болсноор хөндий доторх шүүрлүүд хуримтлагдсаар улмаар өтгөрөн хамар, дайврын хөндийн үрэвсэл үүсдэг. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь гэнэтийн байдлаар үүсдэг ба олон удаа үрэвсэл давтагдаж, удаан хугацаанд […]
6Балнад буюу Гэдэсний хижиг өвчин
Өвчлөл
Балнад нь сальмонелла типириум бактериар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Нарийн гэдэсний тунгалгийн тогтолцоо эмгэгшиж, цус нянгаар халдварлан халуурч, бие махбодын ерөнхий хордлогоор илэрдэг цочмог халдварт өвчин юм. Сальмонелла бактери нь амаар залгигдан нарийн гэдсэнд байрлаж 1-3 долоо хоногийн хугацаанд өсч үржиж байдаг. Уг бактери ус болон хуурай газар 7 хоног амьдрах чадвартай бол хүний […]
7Сальмонеллёз
Өвчлөл
Сальмонеллёз нь энтеробактерийн бүлгийн Salmonella-ийн төрлийн нянгаар үүсгэгддэг хоолны хордлого хэлбэрээр илэрдэг, ходоод нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг нянгийн гаралтай гэдэсний цочмог халдварт өвчин юм. Сальмонеллёзын халдварын эх уурхай нь өвчтэй хүн, нян тээгч, гэрийн тэжээвэр амьтад, муур, нохой, гахай, шувуу зэрэг болно. Халдвар халдварлагдсан сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, тахианы махаар дамждаг. Өвчилсөн хүн халдвар […]