1Улаанууд
Өвчлөл
Улаанууд нь /Rubella, Герман улаан бурхан/ вирусын халдвараар үүсгэгддэг амьсгалын замаар дамждаг, арьсны тууралтат халдварт өвчин юм. Энэ өвчнөөр жирэмсэн хүмүүс халдварлахад ургийн төрөлхийн гажиг үүсэх аюултай байдаг. Халдвар улаанууд өвчнөөр өвчилсөн хүний арьсанд хүрэхэд эсвэл агаар дуслын замаар тархана.
2Уруулын хомхой
Өвчлөл
Уруулын хомхой гэдэг нь уруул дээр болон уруулын эргэн тойронд жижиг цэврүү үүсдэг энгийн герпес вирусээр үүсгэгддэг өвчин юм. Эдгээр цэврүүнүүд нь нэг газар бөөгнөрөх бөгөөд цэврүү хагарахад тав тогтож өвдөж эхэлдэг. Уруулын хомхой нь 2-4 долоо хоногийн дотор сорвигүйгээр эдгэрнэ. Үнсэлцэх, нэг аяганаас юм уух зэрэг байдлаар хүнээс хүнд халдварладаг. Дэлхийн нийт хүмүүсийн 90 […]