1Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
Өвчлөл
Сарын тэмдгийн үед хэт их хэмжээний цус гарах, олон хоног сарын тэмдэг үзэгдэх нь хэвийн бус байдлийн илрэл юм. Бие эрүүл байгаа эсэхийг сарын тэмдгийн үед гарч буй цусны хэмжээ, мөчлөгийн хоногоор тооцож мэдэх боломжтой байдаг. Сарын тэмдэг хэвийн үед 60-80 мл цус гардаг. Цус гарах буюу биеийн юм үргэлжлэх хугацаа нь 2-7 хоног байна. Алдах […]
2Уушгины артерийн бүлэнт бөглөрөл
Өвчлөл
Уушгины артерийн бүлэнт бөглөрөл нь цусны урсгалаар дамжиж ирсэн бүлэн уушгины артерийн судасны аль нэг салааг бөглөн уушгийг гэмтээдэг өвчин юм. Ихэнх тохиолдолд бүлэн нь хөлийн венийн судасны, цөөн тохиолдолд биеийн бусад хэсгийн судсан дахь бүлэнгийн бөөгнөрлөөс тасарч цусны урсгал ордог. Бүлэн нь голдуу жижиг хэмжээтэй байх бөгөөд энэ нь үхэлд хүргэхгүй ч уушгийг гэмтээж, […]
3Цусны даралт ихсэх
Өвчлөл
Зүрхний булчин агшин биеийн эд эрхтэн рүү цус шахах үед судасны хананд үзүүлж буй хүчийг цусны даралт гэнэ. Цусны даралт нь зүрхний цохилт болон судасны нарийсалттай нягт холбоотой бөгөөд зүрхний цохилт их, судас нарийн байх тусам даралт өндөр байна. Даралт өндөр байх нь судсыг гэмтээж, зүрхний дутагдал, зүрхний шигдээс зэрэг өвчин үүсгэх аюул дагуулдаг. Цусны […]
4Зүрхний титэм судасны өвчин
Өвчлөл
Зүрхийг цусаар хангаж байх үүрэгтэй артерийн судсыг титэм судас гэнэ. Зүрхний титэм судас хатуурч, нарийсч, улмаар зүрхний булчинд хүчилтөрөгч дутагдахыг зүрхний титэм судасны өвчин гэнэ. Артерийн судсанд холестролын агууламжтай зүйл буюу өөх тосны тунадас хурж, үрэвсэл үүсгэснээр титэм судасны өвчин болно. Энэ холестролын агууламжтай эд нь бөөгнөрч титэм судас нарийсахад хүргэх бөгөөд, улмаар цусны эргэлтийг удаашруулж цээжээр өвдөх, амьсгал давхцах гэх […]
5Зүрхний дутагдал
Өвчлөл
Зүрхний үйл ажиллагааны алдагдлаас болж зүрх эд эрхтний бодисын солилцоонд шаардагдах цусыг зохих хэмжээнд шахаж чадахгүй болсон зүрхний эмгэгийг зүрхний эмгэгийг “зүрхний дутагдал” гэнэ. Зүрхний дутагдал нь зүрхний булчингийн агшиж сунах хөдөлгөөн муудсанаас үүснэ. Ихэвчлэн зүрхний зүүн ховдлын булчингийн агших чадвар буурах ба энэ үед эд эрхтний бодисын солилцоонд шаардлагатай цусыг шахаж чадахгүйд хүрнэ. Зүрхний дутагдлын төрлүүд Тайлбар Зүүн талд Уушгинд шингэн хуралдаж, амьсгал […]
6Зүрхний булчингийн эмгэг
Өвчлөл
Зүрхний булчингийн үйл ажиллагаа алдагдахыг зүрхний булчингийн эмгэг гэх ба уг өвчний улмаас зүрхний агшиж сунах чадвар муудаж, биед цусыг тараах чадвар нь буурдаг. Зүрхний булчингийн эмгэг нь зүрхний дутагдалд хүргэх аюултай. Энэ өвчин эдгэрдэг өвчин бөгөөд хүндэрсэн эсэхээс нь шалтгаалан эмэн болон, мэс заслын эмчилгээнүүдээс сонгож хийдэг. Зарим тохиолдолд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нь ч […]
7Зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл (Перикардит)
Өвчлөл
Зүрхийг бүрхэж хамгаалдаг нимгэн үнхэлцэг хальс үрэвсэж хавдахыг зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл буюу перикардит гэнэ. Үрэвссэн давхаргууд бие биедээ шүргэлцэж үрэгдэхэд цээжээр хүчтэй хатгуулах өвдөлт мэдрэгддэг. Перикардит нь ихэвчлэн гэнэт өвдөж удалгүй зүгээр болох боловч удаан хугацаанд өвдөж байвал архаг хэлбэрт шилжсэн байна гэсэн үг. Хүндрээгүй перикардит өөрөө аажимдаа эдгэрдэг бол хүндэрсэн тохиолдолд эмчилгээ шаардлагатай.
8Чонон яр
Өвчлөл
Хүний биеийн дархлаа систем гадны нөлөө, халдвар, өвчин эмгэгээс биеийн эд эсүүдийг хамгаалах механизмтай байдаг. Гэтэл зарим тохиолдолд энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрч эд эрхтнүүдээ гэмтээж, үрэвссэнээр системийн чонон яр (Systemic lupus erythematosus) өвчин үүсдэг. Чонон яр нь автоиммун буюу өөрийн дархлааны өвчний нэг төрөл юм. Системийн чонон яр нь арьс, үе мөч, бөөр, цусны эсүүд, тархи, […]
9Бамбай булчирхайн даавар хэт ихсэх (Грейвсийн өвчин)
Өвчлөл
Бамбай булчирхай нь хүний биед зайлшгүй байх ёстой дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм. Энэ булчирхай нь хүний хүзүүний төвөнхийн доор байрлах бөгөөд триодотиронин (Т3), тироксин (T4) гэх даавруудыг ялгаруулдаг. Бамбай булчирхайн даавар нь бие махбод дахь бодисын солилцооны хурдыг зохицуулах чухал үүрэгтэй. Бамбай булчирхайн даавар ердийнхөөс ихэсвэл бидний идэж буй хоол хурдан шингэж, илүүдэл […]
10Бөөрний дутагдал
Өвчлөл
Бөөр нь цусан дахь илүүдэл бодисыг шүүх чадвараа алдахыг “бөөрний дутагдал” гэнэ. Бөөрний цэвэршүүлэх үүрэг алдагдахад цусанд хорт бодисууд хуримтлагдаж эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүсдэг. Бөөрний дутагдал нь хэдэн цагийн дотор эсвэл хэдэн өдрийн дотор хүндрэх аюултай бөгөөд яаралтай эмнэлэгт очиж, эмчийн хяналтад орох шаардлагатай. Бөөрний архаг дутагдал аюултай өвчин боловч эдгэрэх боломжтой.
11Уушги тоосжих
Өвчлөл
Ажлын онцлог буюу ялангуяа үйлдвэрлэлийн орчинд ажилладаг хүмүүс зарим төрлийн тоос тоосонцроор удаан хугацаанд амьсгалсны улмаас уушги гэмтэж үрэвсэн уушги тоосжих өвчинг үүсгэдэг. Тоос тоосонцор ихтэй орчинд удаан байснаар уушги тэдгээрийг өөрөөсөө зайлуулж дийлэхээ байх бөгөөд  жилээс жилд хуримтлагдан уушгийг үрэвсүүлж, эдүүд нь сорвижиж эхэлдэг байна. Амьсгалж буй тоосонцроос нь шалтгаалан хэд хэдэн хэлбэрт ангилдаг байна. Үүнээс хамгийн элбэг тохиолддог нь нүүрсний тоосонцроор амьсгалснаас үүсдэг […]
12Уушгины хорт хавдар
Өвчлөл
Уушигны хэвийн ажиллагаа алдагдаж эхлэхэд хэвийн ажиллаж байсан эсүүд замбараагүй байдалд орж тухайн эрхтэн дээрээ ямар нэгэн  зүйл болж ургаж буй өвчинг уушгины хорт хавдар гэнэ. Монголд хамгийн их тохиолдож байгаа хавдруудын гуравдугаарт уушгины хорт хавдрын өвчлөл орж байгаа ба жил бүр 400 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тоо нь сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай […]