1Хламид
Өвчлөл
Хламид нь бактерийн гаралтай нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн замаар халдварлахаас гадна халдвартай хүний гар, аяга таваг, шүлс, алчуур, хувцас зэргээс дамжин халдварладаг. Аль ч хүйсийн, бүх насны хүмүүс тусч болох ч залуу эмэгтэйчүүд өвчлөх магадлал өндөр байдаг. Хламидын халдвар авсан эмэгтэйчүүдийн 90%, эрэгтэйчүүдийн 70%-д шинж тэмдэг илэрдэггүй гэсэн судалгаа бий. Хламидыг […]
2Заг хүйтэн
Өвчлөл
Заг хүйтэн /Gonorrhea/ нь гонококк бактериар үүсгэгддэг бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм. Зарим тохиолдолд төрөх замаар хүүхдэд халдварладаг. Нөхөн үржихүйн идэвхтэй бэлгийн амьдралтай буюу 15-54 насныхны дунд халдварын тархалт өндөр байдаг.  
3Үтрээний үрэвсэл
Өвчлөл
Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үед тодорхой хэмжээний бичил биет, бактери байдаг. Харин бактерийн халдвар орох, бичил биетийн хэмжээ хэт нэмэгдэх нь үтрээний хэвийн байдлыг алдагдуулж үтрээний үрэвсэл үүсгэдэг. Үтрээнээс их хэмжээний ялгадас гарах, загатнах, хорсож өвдөх шинж тэмдэг нь үртээнд үрэвсэл явагдаж буйн илрэл юм.
4Умайн салстын үрэвсэл
Өвчлөл
Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алдах эрсдэлийг дагуулдаг.  Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай.  
5Умай, умайн дайврын идээт үрэвсэл
Өвчлөл
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнд халдвар орж үрэвсэхэд умай, умайн дайврын идээт үрэвсэл үүсдэг. Ихэвчлэн бэлгийн замын халдварт өвчний улмаас үтрээ, умай, өндгөвч, үрийн гуурсаар нян дамжин энэ өвчнөөр өвчилдөг байна. Умайн дайврын үрэвсэлтэй олон эмэгтэйчүүдэд зовиур илрэхгүй байж болох тул эмчилгээгүй удаан явах тохиолдол гардаг. Тиймээс ихэвчлэн жирэмсэн болж чадахгүй байх, аарцгаар хүчтэй өвдөх үед оношлогддог […]