1Галактоземи
Өвчлөл
Галактоземи нь бодисын солилцооны ховор тохиолдох эмгэг юм. Эхийн хөхний сүү хүүхдийн биед хэрэгтэй тэжээлийн бодис, дааврууд, бие махбодыг халдвараас хамгаалах, эрүүл байлгах эсрэг бие зэрэг олон бодисыг агуулдаг. Уг эмгэгийн үед хөхний сүү болон нэмэлт сүүнд агуулагдах сахарын нэг болох галактозыг хувиргаж энерги үүсгэх явц саатдаг. Энэ нь нярайд олон асуудлыг үүсгэх ба эмчлэгдээгүй […]
2Архаг холецистит
Өвчлөл
Цөсний хүүдий нь хэвлийн баруун дээд хэсэгт, элэгний дор байрладаг лийр хэлбэрийн эрхтэн юм. Цөс нь хоол тэжээл дэх өөх тосны боловсруулалтад оролцоно. Архаг холецистит буюу цөсний хүүдийн архаг үрэвсэл нь олон удаагийн цочмог үрэвслийн үр дүнд үүсэх эмгэг юм. Тодруулбал, цөсний чулуу хүүдийн ханыг урт хугацаанд механикаар цочроох, эсвэл цөсний хүүхдийн цочмог (гэнэтийн) үрэвсэл […]
3Нойр булчирхайн хавдар
Өвчлөл
Нойр булчирхай нь элэгний дараах хүний биеийн хоёр дахь том булчирхай бөгөөд ягаавтар өнгөтэй, ходоод хэсгийн ард байрлана. Гол үүргийн хувьд хоол тэжээлийг задлагч бодис (энзим) болон цусан дахь чихрийн хэмжээг зохицуулагч даавар ялгаруулж байдаг. Нойр булчирхайн хавдар нь нойр булчирхайн эдийг бүрэлдүүлэгч эсүүдээс эхлэн үүсэж, цааш цар хүрээгээ тэлэх ба байрлалаас нь шалтгаалан оношлоход […]
4Дотор муухайрах ба бөөлжих
Өвчлөл
Дотор муухайрах нь ихэвчлэн бөөлжихийн өмнө тохиолдох ходоодны таагүй байдал юм.  Харин бөөлжих нь ухамсраар болон өөрийн мэдэлгүйгээр ходоодны агууламжаа амаар албадан гаргаж хоослох үйл явц юм. Дээрх хоёр шинж тэмдгүүд нь олон эмгэгийн үед илрэх нийтлэг шинжүүд бөгөөд ихэвчлэн вирусийн шалтгаант ходоод, гэдэсний үрэвсэл юм уу жирэмсний эхэн үеийн хордлогын шалтгаанаар үүсдэг байна.
5Мухар олгойн үрэвсэл
Өвчлөл
Мухар олгой нь хуруу хэлбэрийн уутанцар эрхтэн бөгөөд хэвлийн баруун доод хэсэгт, бүдүүн гэдэсний суурьтай холбоотой оршдог. Уг эрхтэн халдварын улмаас үрэвсэхийг мухар олгойн үрэвсэл гэнэ. Энэ өвчин нь аль ч насанд тохиолдож болох бөгөөд 10-30 насанд түгээмэл тохиолддог байна.
6Шарталт архинд донтох эмгэгийн нэг шинж үү?
Нийтлэл
Танд согтууруулах ундаа хэрэглэсний маргааш толгой өвдөх, ам хэт цангах, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг үү? Эдгээр нь шарталтын үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд юм. Шарталт нь хүний бие согтууруулах ундаанд агуулагдах этанол спиртийг задалж, гадагшлуулж чадахгүй байгаагаас үүдэж хордлогод орохыг хэлнэ. Гэвч энэ нь хэмжээ хэтрүүлснийх үү, бие согтууруулах ундаа хүлээж авч […]
7Улаан эсэргэнэ
Өвчлөл
Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококк бактериар үүсгэгдэж, агаар дуслын замаар дамжин халдаврладаг эмгэг юм. Халдвар авсан тохиолдолд ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээр тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Бага насны хүүхдүүд, тэр дундаа 10 хүртэлх насны хүүхдүүд өртөмтгий байна. Хүүхэд насанд нэг удаа тусдаг боловч аюултай өвчин юм.
8Ходоодны шархлаа өвчний талаарх таны мэдэх ёстой зүйлс
Нийтлэл
Ходоод нь хоол боловсруулах үндсэн үүрэгтэй бөгөөд хоногт  1.5 литр орчим хүчиллэг шүүрэл ялгаруулдаг. Таны хэрэглэсэн хүнс 3-10 цаг орчим ходоодонд агуулагдсаны дараагаар хоол тэжээлийн эхэн үеийн боловсруулалт явагдаж эхэлдэг байна. Энэ удаад бид манай улсын эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг болох ходоодны шархлааг онцолж байна. Салст бүрхэвч буюу ходоодны дотор давхарга  шархлан, үе үе […]
9Хооллолтын бэрхшээл
Өвчлөл
Хооллолтын хэвийн байдал алдагдаж эрүүл мэнд болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхийг “хооллолтын бэрхшээл” гэнэ . Хооллолтын бэрхшээл ихэвчлэн өсвөр насныхан болон 20-30 насныханы дунд түгээмэл байдаг. Хамгийн нийтлэг тохиолдог нь нэгдүгээрт “анорексиа” буюу хоол идэхээс татгалзах, хоёрдугаарт “булимиа” буюу хэт их хоол идэх эмгэгүүд юм. Энэ хоёр нь ихэнх тохиолдолд биеийн жин, хэлбэртээ хэт их анхаарснаас үүсдэг байна. Хооллох хэвийн […]
10Балнад буюу Гэдэсний хижиг өвчин
Өвчлөл
Балнад нь сальмонелла типириум бактериар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Нарийн гэдэсний тунгалгийн тогтолцоо эмгэгшиж, цус нянгаар халдварлан халуурч, бие махбодын ерөнхий хордлогоор илэрдэг цочмог халдварт өвчин юм. Сальмонелла бактери нь амаар залгигдан нарийн гэдсэнд байрлаж 1-3 долоо хоногийн хугацаанд өсч үржиж байдаг. Уг бактери ус болон хуурай газар 7 хоног амьдрах чадвартай бол хүний […]
11Гепатит А
Өвчлөл
Гепатит А вирусээс үүдэн элэгний үйл ажиллагаа алдагдаж үрэвсдэг халдварт өвчин юм. Таван төрлийн гепатитын халдвар байдаг бөгөөд бүгд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Эдгээр халдваруудаас гепатит А вирус нь хамгийн хөнөөл багатай нь юм. Уг вирусийн халдвар нь  элэгний үйл ажиллагааг алдагдуулж, үрэвсүүлэх боловч эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой. Гэвч вирусийн халдвар авч өвчилсөн […]
12Сальмонеллёз
Өвчлөл
Сальмонеллёз нь энтеробактерийн бүлгийн Salmonella-ийн төрлийн нянгаар үүсгэгддэг хоолны хордлого хэлбэрээр илэрдэг, ходоод нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг нянгийн гаралтай гэдэсний цочмог халдварт өвчин юм. Сальмонеллёзын халдварын эх уурхай нь өвчтэй хүн, нян тээгч, гэрийн тэжээвэр амьтад, муур, нохой, гахай, шувуу зэрэг болно. Халдвар халдварлагдсан сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, тахианы махаар дамждаг. Өвчилсөн хүн халдвар […]