1Харшлын ринит
Өвчлөл
Хамрын ханын салст үрэвсэхийг харшлын ринит гэнэ. Ихэвчлэн харшил төрүүлэгч бодисоор (аллерген) амьсгалсны дараа харшлын урвал явагдана.
2Хамрын салстын үрэвсэл
Өвчлөл
Хамрын салстын үрэвсэл өвчний үед найтаалгах, хамар битүүрэх, тодорхой шалтгаангүйгээр хамраас нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэдийгээр энэ өвчний үед харшил хөдөлсөн мэт шинж тэмдэг илрэх боловч харшлын бусад шинж тэмдгүүд илрэхгүй. Энэхүү өвчин  20 гаруй насныханд тохиолдох нь элбэг байдаг. Агаарт ямар нэгэн эвгүй үнэр тархсан, цаг агаар өөрчлөгдсөн, тодорхой төрлийн эм уусан, […]
3Залгиурын үрэвсэл
Өвчлөл
Ханиад хүрэх, вирусийн гаралтай халдвар авах зэргээс үүдэн залгиурын үрэвсэл үүснэ. Залгиурын үрэвслийн үед хоолой улайж, сэрвэгнэн, юм залгихад хөндүүр болно. Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь эмчилгээгүйгээр эдгэрэх магадлалтай. Харин стрептококк нянгийн халдвар авч үрэвссэн тохиолдолд антибиотикоор эмчилж бусад хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай болно.
4Ханиад
Өвчлөл
Ханиад нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Ханиадны 200 гаруй төрлийн вирус байдгаас риновирусаар үүсгэгддэг ханиад элбэг тохиолддог. Ханиадны вирус амьсгалын замаар дамждаг. Иймд ханиад хүрсэн хүний ойролцоо байх эсвэл вирусээр бохирдсон гадаргууд (хаалганы бариул, компьютерын гар гэх мэт) хүрсний дараа гараа шууд нүүр амандаа хүргэх үед ханиадны халдвар авах магадлал ихэснэ. Ханиад нь томуутай […]