1Харшлын ринит
Өвчлөл
Хамрын ханын салст үрэвсэхийг харшлын ринит гэнэ. Ихэвчлэн харшил төрүүлэгч бодисоор (аллерген) амьсгалсны дараа харшлын урвал явагдана.
2Сормуусны гаж ургалт
Өвчлөл
Нүдний зовхи үрэвссэний улмаас сормуус буруу ургахыг сормуусны гаж ургалт буюу трихиаз гэнэ.  Сормуусны доод хэсэгт байрлах жижиг тосны булчирхай битүүрэх үед сормуус буруу буюу гаж ургаж эхэлдэг. Гаж ургасан сормуус нь байнгын эвгүй мэдрэмж төрүүлэх боловч нүдэнд аюултай гэмтэл учруулахгүй.
3Нүдний ядаргаа
Өвчлөл
Удаан хугацаанд машин барих, компьютерийн дэлгэц удаан ширтэх, гар утасны дэлгэцрүү удаан ширтэх зэргээр нүдийг хэт их ядрааснаар нүдний ядаргаа болдог. Нүдэнд илэрч буй зовиур, өвдөлтийг эмчилж, арга хэмжээ авснаар эдгэрэх боловч нүдний бусад өвчин үүсэх эрсдэлийг бий болгодог.
4Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл
Өвчлөл
Нүдний алимыг бүрхэх нимгэн тунгалаг хальсыг салст бүрхүүл гэнэ. Салст бүрхүүлийн нарийн судсууд үрэвсэхэд нүдний цөцгий улаан өнгөтэй болж харагддаг. Энэ үрэвсэл нь бактерийн гаралтай, вирусийн гаралтай эсвэл харшлын нөлөөллөөр үүссэн байж болно.
5Нулимсны сувгийн идээт үрэвсэл
Өвчлөл
Нулимсны суваг бүрэн битүүрч нулимс гадагшилж чадахгүй нүд хорсож өвдөх, доод зовхинд хөндүүр ихтэй хавдар үүсч үрэвсэхийг нулимсны сувгийн идээт үрэвсэл буюу хүмүүсийн хэлж дассанаар “өвдөг гарах” гэнэ. Дөнгөж төрсөн нярайн нулимсны суваг битүүрэх нь элбэг бөгөөд ихэнх тохиолдолд эмчилгээгүйгээр эдгэрдэг. Харин насанд хүрэгчдийн нулимсны суваг битүүрэх нь нүдийг гэмтээх, цаашлаад идээт үрэвсэл буглаж, нэвчдэс үүсгэн, […]
6Ханиад
Өвчлөл
Ханиад нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Ханиадны 200 гаруй төрлийн вирус байдгаас риновирусаар үүсгэгддэг ханиад элбэг тохиолддог. Ханиадны вирус амьсгалын замаар дамждаг. Иймд ханиад хүрсэн хүний ойролцоо байх эсвэл вирусээр бохирдсон гадаргууд (хаалганы бариул, компьютерын гар гэх мэт) хүрсний дараа гараа шууд нүүр амандаа хүргэх үед ханиадны халдвар авах магадлал ихэснэ. Ханиад нь томуутай […]