Өвчлөл
Нуруу дугуйрч хүзүү, толгой урагш болохыг нуруу бөгтийх гэнэ. Насны онцлогоос шалтгаалсан бөгтөр нь ясны сийрэгжилтийн нөлөөгөөр сээр нурууны хэлбэр өөрчлөгдөн , холбоос дарагдсанаас үүддэг. Бусад төрлийн бөгтөр нь өсвөр насны хүүхдүүдэд элбэг ажиглагддаг ба сээр нуруу бэхжих явцад удаан хугацаагаар бөгтийж суух, байнга бөгтийх зэрэг шалтгаанаар үүснэ. Хүнд хэлбэрийн бөгтийлт нь ясны хэлбэрийг өөрчлөх аюултай.