1Судасны хатуурал
Өвчлөл
Артерийн судасны хана хатуурч, уян хатан чанараа алдан, бусад эрхтнүүдэд очих цусан хангамж багасахыг атеросклероз буюу судасны хатуурал гэдэг. Судасны хатуурлаар ихэвчлэн ахимаг насны хүмүүс өвчилдөг. Судасны хатуурлын нэг төрөл болох судасны нарийсал нь хамгийн элбэг тохиолддог эмгэг юм. Энэ нь судасны хананд холестрин, өөх тосны тунадас цугларч, судсаар гүйх цусан хангамжийг багасгадаг эмгэг.