1Харшлын ринит
Өвчлөл
Хамрын ханын салст үрэвсэхийг харшлын ринит гэнэ. Ихэвчлэн харшил төрүүлэгч бодисоор (аллерген) амьсгалсны дараа харшлын урвал явагдана.
2Харшил
Өвчлөл
Дархлаа хэт их идэвхжиснээс харшил үүсдэг. Хүний дархлаа хэт идэвхжихэд харшил үүсэх эсвэл хүний бие өөрөө өөрийнхөө эсрэг дархлааны урвал өрнүүлдэг. Хүний дархлааны систем харшил үүсгэгчийг биед сөрөг нөлөөгүй байсан ч, сөрөг нөлөөтэй хэмээн үзсэнээр харшил хөдөлдөг. Харшил үүсгэгчийг дархлааны систем илрүүлмэгц арьсан дээр тууралт гарч, амьсгалын зам боогдох, хоол боловсруулах системд асуудал учрах зэрэг өөрчлөлтүүд биед илэрч эхэлдэг.
3Ханиад
Өвчлөл
Ханиад нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Ханиадны 200 гаруй төрлийн вирус байдгаас риновирусаар үүсгэгддэг ханиад элбэг тохиолддог. Ханиадны вирус амьсгалын замаар дамждаг. Иймд ханиад хүрсэн хүний ойролцоо байх эсвэл вирусээр бохирдсон гадаргууд (хаалганы бариул, компьютерын гар гэх мэт) хүрсний дараа гараа шууд нүүр амандаа хүргэх үед ханиадны халдвар авах магадлал ихэснэ. Ханиад нь томуутай […]