1Шарх
Өвчлөл
Гадны шалтгааны улмаас арьс салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж, бүрэн бүтэн байдлаа алдахыг шарх гэж хэлдэг. Шархны эдгэрэлт нь тухайн хүний биеийн эсэргүүцэл, анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн, шарх бохир зүйлээр үүсгэгдсэн эсэх, шархны хэмжээ, биеийн аль хэсэгт байрласан, шарх үүсээд хэр хугацаа өнгөрсөн зэргээс хамаардаг.
2Ил цус алдах үед үзүүлэх анхны тусламж
Өвчлөл
Цус нь хүний эд эрхтнүүдэд амин дэм, уураг, эрдэс бодисыг хүргэж өгөх, бие махбодод гарч буй өөрчлөлтүүдийг мэдээлэгч, нянгийн эсрэг тэмцэгч амин чухал үүрэгтэй. Насанд хүрсэн хүний биед дунджаар 5 литр цус байдаг. Гадуур болон дотуур цус алдалт гэж ангилах бөгөөд дотуур цус алдалтыг эмч, эмнэлгийн нөхцөлд тодорхойлох боломжтой.
3Умайн гадуурх жирэмслэлт
Өвчлөл
Жирэмслэлт гэдэг нь өндгөвчөөс эм бэлгийн эс гадагшилж, үрийн сувгаар дамжин эр бэлгийн эстэй нийлж үр тогтохыг хэлдэг. Үр тогтсон эс умайд орж аль нэг хананд бэхлэгддэг. Харин үрэвсэл болон бусад шалтгааны улмаас үрийн хоолой нарийсаж бөглөрсний улмаас үр тогтсон эс хэвлийн өөр хэсэгт үр хөврөлөө үргэлжлүүлэхийг умайн гадуурх жирэмслэлт гэдэг. Умайн гадуурх жирэмслэлт нь […]