1Уушгины хатгалгаа
Өвчлөл
Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг. Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.