1Хамар дайврын архаг үрэвсэл
Өвчлөл
Хамар дайврын архаг үрэвсэл гэдэг нь 12 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилсэн хамрын дайвар хөндийн нянгийн гаралтай үрэвслийг хэлнэ. Хүн амын дунд тархалт ихтэй буюу манай улсад хүн амын шигүү суурьшилт, агаарын бохирдол зэргээс үүдэн сүүлийн үед нэмэгдэх болсон. Энэ өвчний үед хамрын хөндийд идээ үүссэний улмаас хамраар амьсгалахад бэрх болдог.