1Цагаан сараар үүнийг бүү хий!
Нийтлэл
МЕНИНГОКОККИЙН ХАЛДВАР НАСАН ТУРШИЙН ЭМГЭГ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ Менингококкийн халдвар нь Neisseria meningitidis бактериар үүсгэгддэг, амьсгалын замын шүлс, нусны дуслаар дамжин халдварладаг өвчин юм. Халдвар тээгчдийн 5–10% нь ямар ч шинж тэмдэггүй байдаг тул ойр хавьд байгаа хүмүүст тараах эрсдэл нэмэгддэг. Яагаад бага насны хүүхдийг үнсэхгүй байх ёстой вэ? Хүүхдийг үнсэх нь менингококкийн халдвар дамжих гол […]
2Эрүү зуурах (Татран)
Өвчлөл
Татран нь мэдрэлийн системд нөлөөлж, биеийн хэсэг булчингуудыг чангаралтад оруулах аюулд хүргэдэг хурц нянгийн гаралтай халдварт өвчин юм. Өөрөөр эрүү зуурах өвчин гэж нэрлэгддэг бөгөөд тухайн халдвар голдуу эрүү, хүзүү хавийн булчингуудад голчлон нөлөөлдөг онцлогтой. Татран буюу эрүү зуурах өвчин нь эмчлэгдээгүй тохиолдолд үхэлд хүргэх аюултай байдаг байна. Дэлхийн урьдчилан сэргийлэх, хяналт магадлагааны байгууллагын гаргасан […]
3Гүйлсэн булчирхайн үрэвсэл
Өвчлөл
Гүйлсэн булчирхай нь хоолойн арын хэсгийн 2 талд тунгалгийн булчирхайн эдээс тогтох бөгөөд халдварын эсрэг үйлчлэх, хүний дархлааны чухал хэсэг юм. Гүйлсэн булчирхайд халдвар нэвтэрч үрэвсэн өвдөхийг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэнэ.
4Бүслүүр херпес
Өвчлөл
Бүслүүр херпес нь херпес зостер вирусээр үүсгэгдэх эмгэг юм. Урьд нь салхин цэцэгээр өвдсөн хүмүүс бүслүүр херпесээр өвдөх бөгөөд ахимаг насныханд элбэг тохиолдоно. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа салхин цэцгээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхэд төрсний дараах эхний 2 жилийн дотор бүслүүр херпесээр өвдөх тохиолдол бий.
5Нүдний өвдөг
Өвчлөл
Бактерийн халдвараас үүдэн сормуусны угт өвчтэй, идээтэй хавдар үүсэхийг нүдний өвдөг гэнэ. Сормуусны угт гаднаас халдвар авснаар өвчтэй, идээтэй хавдар үүсэхийг нүдний өвдөг гэнэ. Ихэнхдээ эрүүл хүнд тодорхой хэмжээгээр байха стафилококк бактериас болж үүснэ. Насанд хүрэгчдэд өвдөг гарах нь бага ч контакт линз зүүдэг, нүдээ буддаг бол өвдөг гарах магадлалыг нэмэгдүүлдэг. Зовхины ирмэг дээр улаан […]
6Хамрын дайвар хөндийн үрэвсэл
Өвчлөл
Хүний гавлын ясны хөндийд хамрыг тойрон байрлах дөрвөн хос, найман дайвар хөндий бий. Тэдгээр хөндийнүүд хамар амьсгалж байхад цуг амьсгалж, дотроо  агаар агуулж байх ёстой. Хамрын хөндийнүүдэд агаар орохгүй болсноор хөндий доторх шүүрлүүд хуримтлагдсаар улмаар өтгөрөн хамар, дайврын хөндийн үрэвсэл үүсдэг. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь гэнэтийн байдлаар үүсдэг ба олон удаа үрэвсэл давтагдаж, удаан хугацаанд […]
7Цусан суулга
Өвчлөл
Шигелла гэх нянгаар үүсгэгддэг, бүдүүн гэдсийг сонгомолоор гэмтээдэг, гэдэсний хурц халдварт өвчнийг цусан суулга гэнэ. Халдвартай хүний өтгөнөөр ялгаран гарч хөрс ус, эд юмс, хоол хүнсийг бохирдуулах бөгөөд ахуйн зам болон бэлгийн замаар дамжин халдварладаг. Шигелла нянгийн 10 эмгэг төрөгч биед ороход л өвчлүүлдэг. Шигелла нь усанд 6-аас дээш сар, хүнсэнд 30 хоног амьдрах чадвартай. […]
8Улаанууд
Өвчлөл
Улаанууд нь /Rubella, Герман улаан бурхан/ вирусын халдвараар үүсгэгддэг амьсгалын замаар дамждаг, арьсны тууралтат халдварт өвчин юм. Энэ өвчнөөр жирэмсэн хүмүүс халдварлахад ургийн төрөлхийн гажиг үүсэх аюултай байдаг. Халдвар улаанууд өвчнөөр өвчилсөн хүний арьсанд хүрэхэд эсвэл агаар дуслын замаар тархана.
9Гахайн хавдар
Өвчлөл
Шүлс ялгаруулагч гурван хос булчирхайн нэг болох чихний ойролцоох булчирхай нь вирусийн халдварын улмаас үрэвсэж томрохыг гахайн хавдар өвчин гэдэг. Өвөл, хаврын улиралд илүү дэлгэрдэг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүд өвдөнө. Цөөн тохиолдолд гахайн хавдраар өвчлөөгүй насанд хүрсэн хүн өвддөг. Өвдсөний дараа насан туршийн дархлаа тогтдог тул дахин өвчлөхгүй. Энэ өвчнөөр хүний өрөөсөн чих буюу […]
10Салхин цэцэг
Өвчлөл
Салхин цэцэг /Varicella, Chickenpox/ нь арьсан дээр жижиг цэврүү, гүвдрүүт тууралт үүсгэдэг вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах бөгөөд 90 хувь нь 13 хүртэлх насны хүүхэд, 10 хувь нь 15-аас дээш насныханд тохиолддог. Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд  ургийн гаж хөгжил үүсэх сөрөг талтай. Салхин цэцэг өвчний […]
11Тэмбүү
Өвчлөл
Тэмбүү нь /Treponema pallidum/ бактериар үүсгэгдэг архаг удаан явцтай хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Тэмбүүгийн үүсгэгч нь хүчил төрөгч багатай, чийглэг орчинд амьдардаг. Амьдрах хамгийн таатай температур нь 37 градус бөгөөд хүний биеийн гадна 3-6 цаг амьдрах чадвартай байдаг байна.
12Хоолны хордлого
Өвчлөл
Хоол хүнс нян, вирус, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Хоол хүнсийг бэлтгэн хийх шат дамжлагын аль ч явцад нян, вирус, жижиг шимэгчид хүнсэнд орох боломжтой. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол тэжээл бэлтгэх, горимын дагуу хоол хүнсийг савалж хадгалаагүйгээс хоол хүнсний чанар муудаж, хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц бохирдох нь […]