13Умайн салстын үрэвсэл
Өвчлөл
Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алдах эрсдэлийг дагуулдаг.  Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай.  
14Нүдний даралт
Өвчлөл
Нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмтээж, аажмаар хараа муудахыг нүдний даралт өвчин гэнэ. Хараа муудуулах нүдний өвчнүүд дотроос хамгийн элбэг тохиолддог өвчин юм. Өвчний эхэн үед хараа муудахаас өөр шинж тэмдэг илэрдэггүй учир ихэвчлэн хүндэрсэн хойно нь мэдэх тохиолдол элбэг байдаг. Уг өвчний эцсийн хүндрэл нь хараагүй болох аюултай. Тиймээс эрт оношилж […]
15Цагаан хорхой
Өвчлөл
Цагаан хорхой нь дэлхий дээрх хамгийн нийтлэг тохиолддог халдварт өвчин юм. Цагаан хорхойн үүсгэгч нь нарийн, цагаан өнгөтэй, 5-13 мм урттай Enterobius Vermicularis хэмээх шимэгч хорхой юм. Халдвар авсан хүн унтаж байх үед эмэгчин цагаан хорхой нь хошногоны амсрын эргэн тойронд маш жижиг хэмжээтэй, хэдэн мянган өндгөө цацдаг. Улмаар загатнадаг учраас гараар маажиж, цагаан хорхойн өндөгнүүд хумсанд […]
16Хамар дайврын архаг үрэвсэл
Өвчлөл
Хамар дайврын архаг үрэвсэл гэдэг нь 12 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилсэн хамрын дайвар хөндийн нянгийн гаралтай үрэвслийг хэлнэ. Хүн амын дунд тархалт ихтэй буюу манай улсад хүн амын шигүү суурьшилт, агаарын бохирдол зэргээс үүдэн сүүлийн үед нэмэгдэх болсон. Энэ өвчний үед хамрын хөндийд идээ үүссэний улмаас хамраар амьсгалахад бэрх болдог.
17Тархины судасны аневризм
Өвчлөл
Тархины судсанд цүлхэн үүсэхийг тархины судасны аневризм гэнэ. Ихэвчлэн мөчирнөөс ургасан жимс шиг харагдах энэ цүлхэнгээс цус шүүрэх эсвэл хагарч тархинд цус алдан улмаар цус харвах аюултай. Голчлон тархийг хамгаалагч нимгэн хальсны дотор талд явагддаг. Цүлхэн хагарах эсвэл цус шүүрэх нь амь насанд халтай тул яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байдаг.
18Цусны даралт ихсэх
Өвчлөл
Зүрхний булчин агшин биеийн эд эрхтэн рүү цус шахах үед судасны хананд үзүүлж буй хүчийг цусны даралт гэнэ. Цусны даралт нь зүрхний цохилт болон судасны нарийсалттай нягт холбоотой бөгөөд зүрхний цохилт их, судас нарийн байх тусам даралт өндөр байна. Даралт өндөр байх нь судсыг гэмтээж, зүрхний дутагдал, зүрхний шигдээс зэрэг өвчин үүсгэх аюул дагуулдаг. Цусны […]
19Цус багадалт
Өвчлөл
Биед хүчилтөрөгч тараах эрүүл цусны улаан эсүүд дутсанаас цус багадалт үүснэ. Цус багадалттай хүн амархан ядарч сульддаг. Цус багадалт хүнд биш бол эрүүл хоол хүнс хэрэглэж, хүндэрсэн бол нэмэлт эм тариа хэрэглэж эмчилдэг. Цусанд гурван төрлийн эс байдаг. Эдгээр нь халдвартай тэмцэх үүрэгтэй цагаан эс, цусны бүлэгнэлтийг зохицуулах үүрэгтэй цусны ялтас, биеийн бусад хэсгүүдэд хүчилтөрөгч […]
20Цавины ивэрхий
Өвчлөл
Цавины доод хэсгийн булчин төрөлхийн дутуу хөгжилтэй байх эсвэл цавины сувгийн суларсан хэсгээр гэдэсний аль нэг хэсэг, эд ивэрэн гарч ирэхийг цавины ивэрхий гэнэ. Ивэрхий нь байрлалаасаа хамаарч цавины гуяны гэх мэт янз бүр байдаг. Хэвлийн хөндий нь цавь орчимдоо тусгай завсартай байдаг бөгөөд үүнийг цавины суваг гэдэг. Цавины сувагт судас, мэдрэлийн ширхэг, эрэгтэйчүүдэд үрийн […]
21Мигрень
Өвчлөл
Толгой хүчтэй, давтамжтай базалж өвдөх байдлаар төв мэдрэлийн системд нөлөөлдөг эмгэгийг мигрень /Migraine/ гэдэг. Мигрень нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал ба мэдрэлийн системийн хэт ачааллаас шалтгаалж дангаараа, эсвэл хавсарсан хэлбэрээр үүсдэг. Толгойн өвдөлт нь хэдэн цаг, хэдэн өдрөөр ч үргэлжилж болдог. Толгой өвдөх нийт тохиолдлын 90 гаруй хувь нь мигрень ба хурцадмал толгойн […]