1Эстрогений илүүдэл
Өвчлөл
Эстрогенийг “эм бэлгийн даавар’” , харин тестостероныг “эр бэлгийн даавар” гэдэг. Хэдийгээр уг дааврууд хүйсээр тодорхойлогдон нэрлэгдэж байгаа боловч хоёулаа эрэгтэй, эмэгтэй хүмүүст байдаг. Дунджаар эмэгтэйчүүдэд эстроген дааврын түвшин өндөр, харин эрэгтэйчүүдэд тестостероны түвшин өндөр байдаг байна. Хүний биеийн даавруудын түвшин хэлбэлзэж байдаг. Тэдгээр нь тэнцвэртэй байгаа үед бие махбод зохих ёсоор ажилладаг. Харин дааврын […]
2Кушингийн хам шинж
Өвчлөл
Кушингийн хам шинж нь кортизол буюу стрессийн даавар хэвийн хэмжээнээс ихээр ялгарснаас шалтгаалан үүсдэг бодисын солилцооны эмгэг юм.
3Аденовируст халдвар
Өвчлөл
Аденовируст халдвар нь амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдүүдийг гэмтээж халуурах, бага зэргиийн хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Томуугийн дэгдэлтийн үед амьсгалын замын вирусийн халдварт өвчний 25-30%-ийг аденовирусийн халдвар эзэлдэг. 5 хүртэлх насны хүүхдүүд бүгд АВХ(аденовируст халдвар)-аар өвддөг ба тал нь давтан өвддөг байна. Өвчин үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, […]
4Гүйлсэн булчирхайн үрэвсэл
Өвчлөл
Гүйлсэн булчирхай нь хоолойн арын хэсгийн 2 талд тунгалгийн булчирхайн эдээс тогтох бөгөөд халдварын эсрэг үйлчлэх, хүний дархлааны чухал хэсэг юм. Гүйлсэн булчирхайд халдвар нэвтэрч үрэвсэн өвдөхийг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэнэ.
5Шарталт архинд донтох эмгэгийн нэг шинж үү?
Нийтлэл
Танд согтууруулах ундаа хэрэглэсний маргааш толгой өвдөх, ам хэт цангах, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг үү? Эдгээр нь шарталтын үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд юм. Шарталт нь хүний бие согтууруулах ундаанд агуулагдах этанол спиртийг задалж, гадагшлуулж чадахгүй байгаагаас үүдэж хордлогод орохыг хэлнэ. Гэвч энэ нь хэмжээ хэтрүүлснийх үү, бие согтууруулах ундаа хүлээж авч […]
6Бүслүүр херпес
Өвчлөл
Бүслүүр херпес нь херпес зостер вирусээр үүсгэгдэх эмгэг юм. Урьд нь салхин цэцэгээр өвдсөн хүмүүс бүслүүр херпесээр өвдөх бөгөөд ахимаг насныханд элбэг тохиолдоно. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа салхин цэцгээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхэд төрсний дараах эхний 2 жилийн дотор бүслүүр херпесээр өвдөх тохиолдол бий.
7Улаан эсэргэнэ
Өвчлөл
Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококк бактериар үүсгэгдэж, агаар дуслын замаар дамжин халдаврладаг эмгэг юм. Халдвар авсан тохиолдолд ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээр тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Бага насны хүүхдүүд, тэр дундаа 10 хүртэлх насны хүүхдүүд өртөмтгий байна. Хүүхэд насанд нэг удаа тусдаг боловч аюултай өвчин юм.
8Солир нүд
Өвчлөл
Нэг эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайж, нэг зүйл дээр хараагаа тогтоож чадахгүй байх эмгэгийг солир нүд гэнэ. Нүдний энэ тэгш биш байдал төвөгтэй дүрсийг 2 нүдээр харж тархинд хүргэхэд хүнд нөхцөл байдалд хүргэнэ. Солир нүд нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхэлж байгаа 2-3 настай хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээллээс үзэхэд […]
9Архаг ядралын хам шинж
Өвчлөл
Архаг ядралын хам шинж  нь урт хугацаанд маш их ядрах байдлаар илэрдэг нийлмэл өвчин юм. Уг өвчнийг мөн вирусийн дараах ядралын хам шинж, булчин өвдөлт энцефаломиелит (БӨЭ), архаг ядаргаа, дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааны гажуудлын хам шинж гэж нэрлэдэг. Өвчний үед хүн маш ихээр туйлдах бөгөөд энэ өвчин олон сар, жилээр үргэлжлэх боломжтой. Олон төрлийн […]
10Хачигт энцефалит
Өвчлөл
Хачигт энцефалит нь Абровирус төрлийн Flavivirs-ээр үүсгэгд байгалийн голомтот халдварт өвчин юм. Төв мэдрэлийн тогтолцоог давамгайлан гэмтээдэг хэдий ч эмнэл зүй, тархвар судлалын хувьд хоорондоо ялгаатай өрнөдийн, дорнын, хоёр долгионт гэсэн 3 хувилбар байдаг нь тогтоогджээ. Вирусийн халдаагч нь иксод хачиг. Өвчин үүсгэгч вирус нь 60 хэм хүртэл халуунд 10 минут, буцлагахад 2 минутын дараа […]
11Хамрын дайвар хөндийн үрэвсэл
Өвчлөл
Хүний гавлын ясны хөндийд хамрыг тойрон байрлах дөрвөн хос, найман дайвар хөндий бий. Тэдгээр хөндийнүүд хамар амьсгалж байхад цуг амьсгалж, дотроо  агаар агуулж байх ёстой. Хамрын хөндийнүүдэд агаар орохгүй болсноор хөндий доторх шүүрлүүд хуримтлагдсаар улмаар өтгөрөн хамар, дайврын хөндийн үрэвсэл үүсдэг. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь гэнэтийн байдлаар үүсдэг ба олон удаа үрэвсэл давтагдаж, удаан хугацаанд […]
12Сэтгэл гутрал
Өвчлөл
Сэтгэл зүйн өвчин эмгэгүүдээс  нийтлэг тохиолддог нь сэтгэл гутрал юм. Өдөр тутмын амьдралд хөнгөн зэргийн сэтгэл гутрах үзэгдэл байж болно. Гэвч сэтгэл гутрал нь сэтгэлээр унах, уйтгарлах, гуниглах мэдрэмжээс ялгаатай бөгөөд тусдаа бие даасан сэтгэцийн эмгэг өвчин юм.