Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Бронхит

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Урьдчилан сэргийлэлт Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ Оношилгоо Эмчилгээ

Гуурсан хоолойн салст бүрхүүл үрэвсдэг амьсгалын замын өвчин юм.  Үрэвссэн бүрхүүл нь хавдаж зузаарснаар уушгинд очих агаарын замыг боож амьсгаадах, ханиалгах шинж тэмдэг үзэгдэнэ.

Архаг болон хурц гэсэн хоёр хэлбэртэй бөгөөд 1-3 долоо хоног үргэлжилж байгаа бол хурц хэлбэртэй, 3 сараас дээш хугацаанд үргэлжилсэн бол архаг хэлбэртэй байна гэж үздэг.

Багтраа өвчтэй хүмүүс багтраанаас үүдсэн бронхит туссан байж болзошгүй.

Хурц бронхитийн үед маш ихээр ханиалгах, цээж цэртэй, зовиур ихтэй байх, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд ихэнх тохиолдолд вирусийн гаралтай байдаг. Хэрэв дархлаа сайн бол гуурсан хоолойн салст бүрхүүл хэд хоногийн эмчилгээний дараа эдгэж, үрэвсэл намдах болно.

Харин архаг бронхит нь урт хугацааны эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэх шаардлагатай хүнд хэлбэр юм. Тамхи татдаг хүн бронхит тусвал архаг хэлбэрийн бронхит болж хувирах нь элбэг. Учир нь тамхи татах бүрт уушгины намираа эд гэх хүний үстэй төстэй эд гэмтэж байдаг бөгөөд тэдгээр намираа эд нь шаардлагагүй шингэн болон илүүдэл зүйлсийг биеэс гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг. Энэ эд үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйгээс архаг хэлбэрт шилжих магадлалыг нэмэгдүүлнэ. Зарим тохиолдолд намираа эд огт ажиллахаа больж уушги салсархаг эдээр дүүрэн бактерийн гаралтай халдвар аван уушгины амьсгалын замыг бүр мөсөн гэмтээж уушгины архаг бөглөрөлтөт өвчин болдог.

Уушгины архаг бөглөрөлтөт өвчин нь хоёр хэлбэртэй байх бөгөөд үүний нэг нь архаг бронхит юм. Харин удаах хэлбэр нь эмфизем буюу гуурсан хоолойн тэлэгдэх өвчин болно.

Архаг бронхит нь маш элбэг тохиолддог. Хэрэв өндөр халуурч, цустай ханиалгаж, цээж өвдөж, амьсгалахад төвөгтэй байвал эмчид яаралтай хандах шаардлагатай. Архаг бронхит нь уушгины бусад өвчин болон зүрхний өвчний суурь болох аюултай тул цаг алдах хэрэггүй.

Шалтгаан

Хурц хэлбэрийн бронхитийн 90 хувь нь вирусийн гаралтай байдаг бөгөөд олон удаагийн хурц хэлбэрийн бронхитоор өвчилснөөр архаг бронхит болох аюултай.

Харин архаг бронхитыг ихэвчлэн утаа, шороотой ойрхон ажилладаг уурхайн ажилчид, барилгын ажилчид тусах нь илүү элбэг байдаг байна. Гэвч бронхитыг архаг хэлбэрт шилжихийг даамжруулдаг хамгийн гол шалтгаан нь тамхи гэдгийг мартаж болохгүй.

Шинж тэмдэг

Хурц бронхитын шинж тэмдгүүд:

  • 5 болон түүнээс дээш хоног ханиалгах
  • Тунгалаг, шар, цагаан, ногоон цэр гарах
  • Халуурах
  • Цээж хорсож, ханиалгахад өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Архаг бронхитын шинж тэмдгүүд:

  • 3 сараас дээш хугацаанд үргэлжилсэн ханиалга
  • Тунгалаг, шар, цагаан, ногоон цэр өтгөн цэр гарах
  • Амьсгаадах, амьсгалахад төвөгтэй болох
  • Ядарч сульдах зэрэг илэрнэ.

Хэзээ эмчид хандах вэ?

    • Бусад уушги, зүрхний суурь өвчтэй бөгөөд ханиалга дарагдахгүй байвал
    • Хэрэв өдөр тутмын хэвийн амьдралд нөлөөлөх хэмжээний ханиалгавал
    • Өндөр халуурч байвал
    • Цустай ханиалгавал
    • 7 хоногоос илүү хугацаанд үргэлжилсэн ханиадтай бол
    • Цэр багасахгүй улам ихсэж өнгө нь улам бараан болж байвал
    • Хэрэв ДОХ-ын халдвар авсан бөгөөд ханиад эдгэрэхгүй байвал
    • Амьсгалахад зовиуртай байвал яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Урьдчилан сэргийлэлт

  • Тамхи татахгүй байх
  • Бусад хүмүүсийг гэртээ болон ойр тойрондоо тамхи татуулахгүй байх
  • Хамар хоолойг сэрвэгнүүлсэн зүйлсээс хол байх
  • Ханиад хүрвэл хурдан эмчлэх, ханиадтай үедээ амрах
  • Гараа ойр ойрхон угаах
  • Өөрийн хэрэглэдэг аяга таваг, халбага сэрээг бусдад хэрэглүүлэхгүй байх

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Хурц бронхитын үед:

  • Орондоо хэвтэж амрах шаардлагагүй ч өөрийгөө ядраахгүй байх
  • Шингэн зүйл уух (Өдөрт 10 аяга)
  • Халуун уураар утах

Архаг бронхитын үед:

  • Утаа, янз бүрийн химийн бодис, тоос шороотой агаараар амьсгалахгүй байх
  • Даарч хөрч , ядрахгүй байх
  • Ханиадтай хүнтэй ойртохгүй байх
  • Тамхи татдаг бол тамхинаас гарах
  • Халуун уураар утах

 

Гэрийн нөхцөлд бэлдэн хэрэглэж болох бэлдмэлүүд

Сармис

Антибиотиктой төстэй, вирус устгах чадвартай тул бронхитонд сармис сайн үйлчилгээтэй байдаг.3 хумс сармис хальслан жижиглэж хэрчинэ. 1 аяга халуун сүүнд буцалгаж унтахаасаа өмнө уугаарай.

Давстай ус

Давстай усаар хоолойгоо зайлах нь бронхитонд маш сайн байдаг. 1 аяга бүлээн усанд 1 цайны халбага давс уусгаж хутгаад хоолойгоо зайлна. 1 аяга усанд 1 цайны халбага давснаас их эсвэл бага хэмжээний давс хийж болохгүй. Учир нь их хэмжээний давс хоолой түлэх аюултай, хэт бага хэмжээтэй бол үйлчлэхгүй байх магадлалтай. Давстай усаар хоолойгоо зайлснаар үрэвслийг дарах боломжтойгоос гадна хоолойд тээглэж байгаа цэрийг гадагшлуулах боломжтой.

Зөгийн бал

Бронхитын үед зөгийн балаар ханиалга дарах боломжтой. Өвчин намдааж, үрэвсэл дарах, дархлааг дэмжих үйлчилгээтэй байдаг.1 аяга цайнд 1 цайны халбага зөгийн бал хийж ууна. Мөн бүлээн лимонтой усанд 1 цайны халбага зөгийн бал уусгаж уугаарай.

Сонгино

Цэр ховхлох, дахин нэмж цэр тогтохоос сэргийлэх үйлчилгээтэй ургамал юм. Өглөө бүр юм идээгүй байхдаа 1 цайны халбага жижиглэсэн сонгино иднэ.

Ванны давс хэрэглэх

Хурц хэлбэрийн бронхиттой бол ванны давстай усанд орж хэвтэх нь өвчин намдаах үйлчилгээ үзүүлнэ. Долоо хоногт 2 удаа давстай усанд орохыг зөвлөе.

Оношилгоо

Бронхитыг оношлоход шинжилгээ өгөх шаардлага байдаггүй. Амьсгал болон биеийн байдлаас шалтгаалан бронхит мөн эсэхийг тогтооход хялбар байдаг бөгөөд эмч чагнуураар чагнан оношилно.

Харин архаг хэлбэрийн бронхит байх магадлалтай үед цээжний рентген зураг авахуулах, уушгины үйл ажиллагааг давхар хянах шаардлагатай. Хурууны үзүүрт хийн, хүчилтөрөгч хэмждэг жижиг төхөөрөмжөөр цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг мөн шалгана.

Эмчилгээ

Хурц бронхитын үед сайн амарч, шингэн зүйл ихээр ууж, тамхи болон утаанаас хол байж эмчийн зөвлөсөн эмийг ууснаар эдгэнэ. Зарим тохиолдолд үрэвслийн эсрэг эм, хүчилтөрөгчийн аппарат залгах шаардлага гардаг.

Бронхит ихэвчлэн вирусийн гаралтай эхэлдэг тул тэр бүр антибиотик уух шаардлагагүй. Мөн цэртэй ханиалгах нь хэвийн боловч цустай цэр гарах, хоолой зурж өвдөх, ханиалганаас болж унтаж чадахгүй байхад хүрвэл эмчийн заавраар ханиалга  намдаах эм уух нь зүйтэй. Эмчид хандах боломжгүй нөхцөлд аспирин ууж ханиалгыг намдаах боломжтой. Гэвч 19 болон түүнээс доош насныханд аспирин өгч болохгүй.

Архаг бронхит туссан бол уушги маш эмзэг болсон байдаг бөгөөд халдварт өртөмтгий болдог. Мөн илүүдэл жингээ хасахыг зөвлөе. Учир нь илүүдэл жин нь зүрхэнд ачаалал өгч бусад өвчний эх үүсвэр болох магадлалтай.

Гэрийн нөхцөлд хувь хүний зүгээс тамхи татахаа зогсоох нь архаг бронхитны эсрэг хамгийн сайн арга хэмжээ гэж үздэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгаадах, Халуурах, Ханиалгах, Цээж хорсох, Шар ногоон цэр гарах, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Гуурсан хоолой тэлэгдэх өвчин Уушгины хатгалгаа
Scroll to top