Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Витилиго

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Арьсны өнгө өөрчлөгдөж цайрах өвчнийг витилиго гэнэ. Биеийн аль ч хэсгийн арьсны өнгө алдагдаж болох бөгөөд үүнд: гар, хөл, нүүр, нуруу, хурууны завсар, үс, амны дотор тал болоод нүдний өнгө зэрэг орно.

Хэвийн үед үсний, арьсны болон нүдний өнгийг меланин зохицуулдаг бөгөөд меланиныг бий болгох үүрэгтэй эсүүд үхсэнээс эсвэл ажиллагаагүй болсноор энэ өвчин үүснэ. Арьсны өнгөөс үл хамааран витилиго явагдаж болох боловч ихэвчлэн бараан арьстай хүмүүст тохиолддог. Өвчний тархалтыг бууруулах эмчилгээ хийгддэг ба нэгэнт цайрсан арьс буцаж хэвэндээ ордоггүй.

Шалтгаан

Меланиныг бий болгох үүрэгтэй эсүүд үхсэнээс эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүйгээс арьсны өнгө өөрчлөгдөх бөгөөд улмаар арьс, үс, нүдний өнгө цагаарна. Өөрчлөгдсөн хэсгийн арьс цайрсаар цагаан өнгөтэй болно.

  • Дархлаа муудсанаас
  • Удамшлын нөлөөнөөс
  • Наранд түлэгдсэнээс
  • Химийн бодист хордсоноос арьс цайрах өвчин үүсч болно.

Шинж тэмдэг

Арьсны нэг хэсэг цагаан өнгөтэй болоход витилигогоор өвчилсний дохио болно. Ихэвчлэн нарны гэрэл шууд тусдаг арьс эхэлж цагаардаг. (гар, хөл, нүүр, уруул гэх мэт)

  • Арьсны өнгө өөрчлөгдөх.
  • Залуу насанд үс цагаарах, хөмсөг сормуус цагаарах, сахал цагаарах.
  • Хамрын үс болон амны хөндийн өнгө өөрчлөгдөх.
  • Суга, хүйс, бэлэг эрхтэн болон шулуун гэдэсний эргэн тойронд цагаарах.

Аль ч насны хүн энэ өвчнөөр өвчлөх магадлалтай ч ихэвчлэн 20 нас хүрэхээс өмнө өвчилдөг байна. Ямар төрлийн витилигогоор өвчилснөөс хамааран өнгөний өөрчлөлт дараах байдлаар илэрдэг.

  • Биеийн олон хэсгээр – Энэ төрлийн витилиго нь биеийн хоёр талд ижил цайралт явагдах байдлаар ажиглагдана. Мөн биеийн бүх хэсгүүдээр тархаж, энд тэндгүй арьс цагаарч эхэлдэг. Жишээ нь: нэг нүдний доор цагаарсан бол нөгөө нүдний доор цагаарч эхлэх, хоёр суганы доор цагаарах гэх мэт
  • Биеийн нэг талд илрэх – Ихэвчлэн бага насны хүүхдэд 2-3 жилийн хугацаанд биеийн зарим хэсгүүдээр цагаарч цааш тархдаггүй.
  • Биеийн нэг хэсгээр ойр ойрхон цагаарах – Энэ төрлийн витилиго нь биеийн нэг хэсгээр ойр ойрхон арьс цайрах байдлаар илэрнэ. Жишээ нь: Нүдний ойролцоо, хацар дээр, хүзүү хэсгээр цагаарна. Маш ховор тохиолдолд цайрсан арьс хэвэндээ орно. Витилигогийн үед биеийн аль хэсэг цагаарахыг таамаглах аргагүй байдаг.

Хүндрэл

  • Өөрөөсөө ичиж, сэтгэлзүйн дарамтад орох.
  • Арьсны хорт хавдар тусах.
  • Нүдний хүүхэн хараа үрэвсэж, цагаа унах.
  • Сонсгол муудах.
  • Арьс хуурайшиж, загатнах магадлалтай.

Зөвлөгөө

  • Арьсаа элдэв химийн бодисоос хамгаалах.
  • Элдэв гэрлийн туяанаас хамгаалах.
  • Харагдах байдлын хувьд өө дарагч ашиглах.
  • Эмчилгээний зориулалтаар л биш бол шивээс хийлгэхгүй байх.

Оношилгоо

Хэрэв витилигогоор өвчилсөн бол арьсны үрэвсэл болон бусад өвчтэй эсэхийг эмч лавлаж асуух бөгөөд цусны шинжилгээ, харааны өөрчлөлт байгаа эсэхийг үзэх, сонсгол муудсан эсэхийг шалгах байдлаар өвчний шалтгааныг тодорхойлно.

Эмчилгээ

  • Эмчилгээний гол зорилго нь цаашид арьсны өнгө өөрчлөгдөхөөс сэргийлэх, боломжтой бол арьсыг буцаан хэвийн өнгөтэй болгоход оршино. Эхний ээлжинд эмэн эмчилгээ хийж арьсны үрэвслийг дарах, витамин Д хэрэглэх, дархлаа сайжруулах арга хэмжээ авах бөгөөд хэрэв эдгээр эмчилгээ нь үр дүнгээ өгөхгүй бол туяа эмчилгээ хийдэг.
  • Туяаны эмчилгээ нь зориулалтын машинаар арьсыг гэрлээр шарах, лазер туяагаар шарах аргаар хийгддэг. Гэвч эмчилгээний нөлөөгөөр арьс улайх, загатнах, хуурайших магадлал өндөр байдаг.
  • Хэрэв эмэн болон туяаны эмчилгээ төдийлөн сайн үйлчлээгүй бол хагалгаа хийж болно. Өнгө нь өөрчлөгдөөгүй арьсны хэсгээс эсүүдийг аван цагаарсан арьсанд хийж өнгийг сэргээх оролдлого хийдэг. Гэвч энэ эсүүд нь бүрэн тархаж, цагаарсан арьсанд үржиж чадахгүй бол цагаарсан арьс дээр зүгээр л мэнгэтэй болсон мэт харагддаг.
  • Хэрэв маш бага хэмжээний арьс цайрсан бол хагалгааны аргаар арьсыг авч дахин шинэ арьс нөхөн төлжүүлнэ. Нөхөн төлжсөн арьс цагаан өнгөтэй байх тохиолдол ч бий.
  • Мөн шивэх аргаар эмчилж болох бөгөөд арьсны өнгөтэй будгаар цагаарсан хэсгийн арьсыг будах ажилбар хийгдэнэ. Гэвч шивэх үйл явц нь арьсыг гэмтээж дахин витилиго үүсэхэд хүргэх аюултай.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амны хөндийн өнгө өөрчлөгдөх, Арьсны өнгө өөрчлөгдөх, Бэлэг эрхтэн цагаарах, Суга цагаарах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Цөсний чулуу Уруулын хомхой
Scroll to top