Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Умайн хүзүүний хорт хавдар

Шалтгаан Шинж тэмдэг Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Умайн хүзүүний хэвийн эсүүдэд өөрчлөлт орж хавдар үүсэхийг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Энэ төрлийн хорт хавдар нь бэлгийн замын халдварт өвчин юм. Хүний Папиллома Вирус буюу HPV нь ихэвчлэн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэнэ.

HPV-ийн халдвараас сэргийлэх вакцин тариулах болон ойр ойрхон эмчийн үзлэгт орсноор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Шалтгаан

Эрүүл эсүүд генетикийн өөрчлөлтөд орж хорт хавдрыг үүсгэдэг. Хэвийн үед хүний биеийн эсүүд тодорхой хугацаанд амьдарч, тодорхой хугацаанд үхнэ. Харин хорт хавдрын үед эсүүд үхэлгүйгээр бөөгнөрөн хавдар болдог.

HPV-ийн халдвар авсан боловч хорт хавдар үүсээгүй тохиолдол олон байдаг тул ажиллаж амьдрах орчин болоод амьдралын хэв маяг ч чухал нөлөөтэй.

Умайн хүзүүний хорт хавдрын төрлүүд

  • Булчинлаг эсийн хорт хавдар – Умайн хүзүүний гадна хананд байрлах нарийн эсүүдээсүүсгэгдэх бөгөөд энэ төрлийн хорт хавдар хамгийн элбэг тохиолдоно.
  • Булчирхайн хорт хавдар – Умайн хүзүүний булчирхайтай төстэй эсүүдээс үүсдэг.
  • Олон бэлгийн хавьтагчтай байх – Олон хавьтагчтай байх нь HPV халдвар авах магадлалыг нэмэгдүүлнэ.
  • Бэлгийн хавьталд эрт орох – HPV халдвар авах магадлал залуу байх тусам өндөр байдаг.
  • Бусад бэлгийн замын халдварт өвчин –ХДХВ, хламид, заг хүйтэн зэргийн БЗХӨ туссан бол HPV вирусийн халдвар авч болно.
  • Дархлаа муудах
  • Тамхи татах – Тамхи нь эсүүдийг өөрчлөлтөд оруулж хавдар үүсгэдэг.

Шинж тэмдэг

Хорт хавдрын эхэн үед шинж тэмдэг илрэхгүй боловч хүндрэх тусам дараах байдлаар өөрчлөлт ажиглагддаг.

  • Бэлгийн харьцааны дараа цус гарах
  • Сарын тэмдгийн бус үеэр цус гарах
  • Усархаг эсвэл цустай зүйл гарах
  • Бэлгийн харьцааны үеэр аарцаг өвдөх

Урьдчилан сэргийлэлт

  • HPV халдвар авахаас сэргийлэх вакцин хийлгэх
  • Мазокны шинжилгээ ойр ойрхон өгөх – 21 нас хүрснээс хойш жил бүр мазокны шинжилгээ өгч хэвшээрэй.
  • Бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэж БЗХӨ тусахгүй байхаас сэргийлэх
  • Тамхи татахгүй байх – Тамхи нь эсүүдэд өөрчлөлт оруулж хавдар үүсгэдэг.
  • Бэлгийн хамтрагчдаа үнэнч байх

Оношилгоо

Хэрэв хавдрыг эрт оношилж чадвал бүрэн эдгэрэх боломжтой тул 21-с дээш настай эмэгтэйчүүдийг тогтмол шинжилгээ өгч байхыг зөвлөдөг.

  • Сорьц авах – Хавдрын эсээс сорьц авч шинжилдэг.
  • HPV шинжилгээ – Цусанд HPV халдвар байгаа эсэхийг шинжилнэ.
  • Арчдасавах – Умайн хүзүүнээс арчдас авч шинжилнэ.
  • Соронзонрезонанст томографи болон компьютер томографи – Хавдрын хэмжээ болон байрлалыг тогтооно.

Эмчилгээ

Умайн хүзүүний хавдрыг хүндэрлээс нь шалтгаалан эмчилгээ хийх бөгөөд 1-4 үе шатанд ангилж үздэг.

  • 1-р үе – Умайн хүзүүнд хавдар үүсч эхлэх
  • 2-р үе – Умайн хүзүүд хавдар үүсэх
  • 3-р үе – Хавдар үтрээний доод хэсэг рүү тархсан, дотогшоо тархсан байх
  • 4-р үе – Умайн хүзүүний хавдар бусад эрхтнүүдэд үсэрхийлсэн байх. (Давсаг, шулуун гэдэс, элэг, бөөр, уушги г.м)

Хавдрын 1 болон 2-р үед сав авах хагалгаа хийж дахин хавдар үүсэхээс сэргийлдэг. Гэвч энэ хагалгаа нь хүүхэд төрүүлэх боломжгүй болгодог тул химийн эмчилгээ, туяа эмчилгээ мөн хийж болно.

Хавдрын үе шатаас хамааран зөвхөн умайн хүзүү болон савыг авах эсвэл умайн хүзүү, сав, үтрээний зарим хэсэг, тунгалгийн булчирхайг авах хагалгааг хийдэг.

Харин туяа эмчилгээний үед маш хүчтэй туяагаар хавдрын эсүүдийг шарж, эс нэмэгдэх үйл явцыг зогсоох, эсүүдийг устгах эмчилгээ хийгдэнэ. Туяа эмчилгээг хэвлийн ойролцоо төхөөрөмж байрлуулж туяагаар гаднаас нь шарах байдлаар эсвэл үтрээний дотор хэсэгт төхөөрөмж оруулан туяагаар эмчлэх байдлаар хийдэг. Аль ч төрлийн туяа эмчилгээ нь сарын тэмдгийг бүр мөсөн зогсоох, залуу насанд цэвэршилт үүсгэх шалтгаан юм. Тиймээс туяа эмчилгээнээс өмнө өндгөн эсээ хадгалуулж дараа нь хүүхэдтэй болох боломж бас байдаг байна.

Мөн туяа эмчилгээтэй хавсран химийн эмчилгээ хийдэг. Химийн эм тариа венийн судсаар тарьж хавдрын эсүүдийг устгах бөгөөд удаан хугацаагаар химийн эмчилгээ хийлгэх нь биед сөрөг нөлөөтэй.

Химийн болон туяа эмчилгээ хийлгэсэн хүнийг гэр бүлийнхэн, найз нөхөд нь сэтгэл санаагаар дэмжиж, үргэлж ярилцаж байх хэрэгтэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бэлгийн хавьтлын дараа цус гарах, Бэлгийн харьцаанд ороход өвдөх, Сарын тэмдэг ирээгүй байхад цус гарах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Амин дэм, шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс2021-01-27 - 12:03
  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл Хамрын салстын ургацаг
Scroll to top