Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Ходоодны архаг үрэвсэл ба шархлаа

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэлүүд Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө

Тодорхой хэд хэдэн шалтгааны улмаас ходоодны хүчил ихсэн шархлаа үүсч өвчлөхийг ходоодны шархлаа гэнэ. Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх нь ходоодны шархлааны хамгийн нийтлэг шинж тэмдэг юм.

Шалтгаан

Янз бүрийн шалтгаанаар, голлон хелико бактерийн гаралтай үрэвслийн үед ходоодны хүчил нь ихсэн ходоодны дотор ханыг түлж гэмтээснээс шархлаа үүсдэг. Ходоодны хүчил нь маш хүчиллэг тул шархыг улам түлж цус шүүрэхэд хүргэнэ. Энгийн нөхцөлд ходоодны хүчлээс хамгаалсан бүрхүүл байдаг боловч ходоодны хүчлийн хэмжээ ихсэхэд эсвэл хамгаалагч бүрхүүлийн хэмжээ багасахад ходоодны шархлаа үүсдэг байна. Ихэвчлэн дараах шалтгаануудаас ходоодны шарх үүсдэг.

  • Хеликобактерийн гаралтай – 12 нугалаа гэдэс болон ходоодны дотор ханыг хүчилд түлэгдэхээс сэргийлдэг бүрхүүлд амьдардаг хеликобактер нь олширч ходоод гэдсийг үрэвсүүлэн ходоодны шарх үүсгэдэг.
  • Өвчин намдаагч эм ойр ойрхон хэрэглэх нь ходоодны дотор ханыг гэмтээх аюултай. Ибопруфен, Напроксен, Кетопруфен, Аспирин зэрэг хүчтэй эмүүд нь илүү шархлаа үүсгэх магадлалтай байдаг.
  • Удамшлын шалтгаанаар
  • Байнгын стресс

Дараах зүйлс нь ходоодны шарх үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.

  • Тамхи татах – Тамхи татах нь хеликобактерийн гаралтай ходоодны шарх үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.
  • Алкоголь уух – Алкоголь нь хамгаалагч бүрхүүлийг нимгэрүүлж, үрэвсүүлэхээс гадна ялгарах ходоодны хүчлийн хэмжээг нэмэгдүүлдэг.

Шинж тэмдэг

Шинж тэмдэг нь шархлааны байрлал болон явц зэргээс хамааран илэрдэг.

Бусад шинж тэмдгүүдэд:

  • Хүйснээс цээжний хэсэг хүртэл хүрэхэд өвдөх
  • Юм идээгүй байхад илүү их өвдөх
  • Шөнөдөө хурц хатгуулж өвдөх
  • Ямар нэгэн юм идсэний дараа өвчин намдах
  • Хэдэн долоо хоног эсвэл хэд хоногийн турш намжиж байснаа дахин өвдөх зэрэг орно.

Нийтлэг бус шинж тэмдгүүдэд

  • Цусаар бөөлжих
  • Цусархаг нөжөөр бөөлжих
  • Дотор эвгүйрхэж бөөлжих
  • Хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг орно.
  • Өтгөн хөр өнгөтэй болох
  • Хэвлийн урд ханаар өвдөх
  • Жин хаях

Хэзээ эмчид хандах вэ?

  • Цусаар бөөлжих
  • Цусархаг нөжөөр бөөлжих
  • Дотор эвгүйрхэж бөөлжих
  • Хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг орно.
  • Өтгөн хар өнгөтэй болох

Эдгээр шинж тэмдгүүдээс илэрсэн тохиолдолд яаралтай заавал эмчид хандаарай.

Хүндрэлүүд

Хэрэв ходоодны шархлааг эмчлэхгүй хүндрүүлбэл дараах хүндрэлүүд үүсч болно.

Дотуур цус алдалт – Бага зэргийн цус алдалт нь толгой эргэхэд хүргэдэг бол их хэмжээний цус алдалт нь цустай бие засах, цустай бөөлжих, байнга дотор муухайрч толгой эргэх зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг.

Халдварлах – ходоодны шарх нь томорч ходоодонд нүх үүсгэн бусад хэсгүүдэд халдварлан шарх үүсгэх магадлалтай. Мөн зэргэлдээх эд, бусад эрхтэнрүү дамжин шархлаа үүсгэх аюултай байдаг.

Ходоодны шархлаа даамжирсаар ходоодны хорт хавдар луу шилжих магадлал маш өндөр байдаг.

Урьдчилан сэргийлэлт

Дараах зүйлсийг анхаарснаар ходоодны шархлаа үүсэхгүй байх боломжтой.

Халдвар авахаас сэргийлэх – Хеликобактери хэрхэн дамжиж халдварладгийг тодорхой батлаагүй байгаа боловч хүнээс хүнд, хоол хүнсээр дамждаг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тиймээс хоол хүнс хэрэглэхээс өмнө гараа угаах, бусадтай аяга халбага хоол хүнсээ дамжуулан хэрэглэхгүй байх, дутуу боловсорсон хүнс, дутуу болгосон хоол хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Өвчин намдаагч эм – Ойр ойрхон өвчин намдаагч эм хэрэглэх нь ходоодны ханыг нимгэрүүлж түлэх аюултай. Хэрэв өвчин намдаагч хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол хоол идсэний дараа эм хэрэглээрэй. Мөн өвчин намдаагч эмийг алкогольтай хэрэглэхийг хориглодог.

Зөвлөгөө

Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн болон эмэн бус эмчилгээ, дэглэм мөрдөх!

Байцаа

Байцаа нь ходоодны шархыг эдгээх, хагалгааны дараах шархыг эдгээх эерэг нөлөөтэй бөгөөд С витаминаар баялаг тул хеликобактерийн халдвар авсан хүн хэрэглэхэд тохиромжтой. Мөн луувангийн шүүс нь ходоодны шархлаа үүсэхээс урьдчилан сэргийлдэг А витаминаар баялаг юм.

Бутлагч (mixer)-ээр 1 бүтэн байцааг бутлан байцааны шүүс гарган авна. Хоол идэхээс өмнө болон унтахаасаа өмнө ½ аягыг ууж хэрэглэнэ.

4 долоо хоногийн турш уувал нэг курс эмчилгээ болдог

Гадил

Ходоодны шархлааны эмчилгээнд дутуу боловсорсон (ногоон) гадил жимсийг хэрэглэж болно. Хеликобактерийг устгаж, үржлийг зогсоох нөлөөтэй бөгөөд ходоодны хүчлийг багасгадаг тул үрэвслээс сэргийлж шархлааны эдгэрэлтэд сайн үзүүлдэг.

Өдөрт 3ш гүйцэд боловсроогүй ногоон хальстай гадил иднэ.

Эсвэл 2-3ш гүйцэд боловсроогүй гадил жимсийг нимгэн зүсэж хаттал нь наранд тавина. Хатаасан гадилыг нунтаг болгож нухна. Өдөрт 3 удаа 2 цайны халбага нунтаг гадилыг 1 цайны халбага зөгийн балтай хольж 1 долоо хоногийн турш уувал ходоодны шархлааны эдгэрэлтэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.

Зөгийн бал

Байгалийн аргаар гаргаж авсан цэвэр зөгийн бал нь биед байгаа илүүдэл бактерийг устгаж ходоодны шархлаа, түүнийг нэмж үрэвсэхээс урьдчилан сэргийлж өвчин намдаах үйлчилгээтэй.

2 амны халбага цэвэр зөгийн балыг өглөө юу ч идээгүй байхдаа ууж хэрэглэнэ.

Сармис

Ходоодны шархлааны явц гүнзгийрч, хэмжээг нь томрохоос сэргийлэх бөгөөд хеликобактерийн хэмжээг зохистой түвшинд барих нөлөөтэй. Мөн ходоод хүчтэй өвдөж байгаа үед өвчин намдаадаг.

Өдөрт 2-3ш нухсан сармисыг 1 аяга усаар даруулан ууна.

Улаан чинжүү/ перец

Хэдий улаан чинжүү/перец нь халуун ногоо ихтэй, хүчиллэг мэт боловч ходоодны хүчлийн хэмжээг зохистой түвшинд барьж, ходоодны шархлаа үүсэхээс урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлдэг.

1/8 цайны халбага нунтаг улаан перецийг 1 аяга бүлээн усанд хийж өдөрт 2 удаа 3 өдрийн турш ууна. Дараа нь 4 хоногийн турш ¼ цайны халбага улаан перецийг нэг аяга усанд найруулж өдөрт 1 удаа ууна.

Мөн өдөр тутмын хүнсэндээ улаан перец хэрэглэж болно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Ходоод шөнө хурц хатгуулж өвдөх, Юм идсэний дараа ходоодны өвчин намдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Улаан хоолойн сөөргөө Арьсны үрэвслүүд
Scroll to top