Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Хооллолтын бэрхшээл

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Хооллолтын хэвийн байдал алдагдаж улмаар эрүүл мэнд болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх өвчнийг хооллолтын бэрхшээлүүд гэнэ. Хамгийн нийтлэг хооллолттой холбоотой өвчнүүд нь анорексиа буюу хэт бага хоол идэх эсвэл хоол идэхээс татгалзах, булимиа буюу хэт их хоол идэх зэрэг юм.

Ихэнх хооллолтын бэрхшээлүүд нь биеийн жин, биеийн хэлбэртээ хэт анхаарснаас үүсдэг. Хооллох дэглэм алдагдсанаар биед шаардлагатай шим тэжээлийн хэмжээ хэт багасах эсвэл хэт ихсэхэд хүрэх бөгөөд улмаар зүрх судасны, хоол боловсруулах замын, ясны, шүд амны өвчнөөр өвчлөх магадлалтай.

Хооллолтын бэрхшээлүүд ихэвчлэн өсвөр насныхан болон 20-30 насныханд ажиглагддаг. Эмчилгээ хийлгэснээр хэвийн хооллож, биеийн өөрчлөлтийг буцаан хивэнд нь оруулах боломжтой.

Шалтгаан

  • Удамшлын шалтгаан – Хооллолтын бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй бол өвчлөх магадлал нэмэгдэнэ.
  • Сэтгэлзүйн өөрчлөлтүүд – Өөртөө итгэлгүй, сэтгэл гутралд амархан ордог байх
  • Нийгмийн харилцаа муу байх – Бусадтай таардаггүй, ангийн хүүхдүүд хамт олны дунд нэр хүнд муутай байх

Нөлөөлөх хүчин зүйлс:

  • Эмэгтэй хүн
  • Өсвөр насны эсвэл 20-30 настай байх
  • Удамшил
  • Сэтгэлзүйн хувьд тогтворгүй байх
  • Стрессд орох
  • Илүүдэл жинтэй, хэт таргалалттай байх

Шинж тэмдэг

  • Анорексиа нервоза – Энэ нь жин нэмэхээс маш ихээр айснаас үүдэн хоол идэх хүсэлгүй болох, хоол идэхийг хүссэн ч хоолойгоор давахгүй байх өвчин юм. Анорексоор өвчилсөн хүмүүс жин багатай байх бөгөөд жин багатай байхын тулд идсэн хоолоо бөөлжиж гаргах, улмаар өлсөж үхэх аюул тулгарна.
  • Булимиа нервоза – Энэ нь амь насанд аюултай маш их идэх эмгэг юм. Өдөр тутамдаа хэвийн хэмжээтэй идэх боловч үе үе өвчин хөдөлж өөрийн идэх хүслийг дарж чадахгүйд хүрэх ба хэт их жин нэмснээс бөөлжих, хэт их дасгал хийх, тураах эм хэрэглэх магадлалтай
  • Их идэх өвчин – Булимиа нервозагаас ялгаатай нь хэвийн үед хэт их идэж өөрийн идэх хүслийг дарж чадахгүй байх өвчин юм. Хэт их хоол идсэнээс цадсан ч идэх хүслээ дарж чаддаггүй. Их идэх өвчнөөс үүдэн биеийн жин хэт нэмж улмаар анорекс, булимиагаар өвчлөх магадлалтай.
  • Пика – Саван, даавуу, шороо, хүүхдийн тальк, цаас зэрэг идэх зориулалтгүй зүйлсийг идэх өвчин юм. Эдгээр зүйлсийг ойр ойрхон идсэнээр нарийн гэдсэнд асуудал үүсэх магадлалтай. Пика нь сэтгэлзүйн тогтворгүй байдал, төмрийн дутагдал, аутизм, сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байж болно.
  • Эргэж гаргах өвчин – Хоол идсэний дараа бөөлжиж гаргах, эсвэл хоолыг зажилсан хирнээ залгиж чадахгүй байх өвчин юм. Энэ төрлийн өвчтэй хүмүүс тэжээлийн дутагдалд орж турах магадлалтай. Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст элбэг тохиолддог.
  • Хоол идэхээс зайлсхийх өвчин – Хоол нь таргалуулна гэж айхгүй боловч өнгө, үнэр, агууламжаас нь айж идэхийг хүсэхгүй байх өвчин юм. Хоолонд хахаж үхэхээс айх тохиолдол ч гардаг.

Хэзээ эмчид хандах вэ?

Их хэмжээгээр иддэг болох, огт хоол иддэггүй болох, өөрийн эрхгүй хоолноос айх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Мөн гэр бүлийн тань гишүүнд дараах байдлаар өөрчлөлт илэрч болно.

  • Хоол идэхгүйн тулд шалтаг тоочих
  • Махан хоол идэхгүй байх
  • Гэр бүлийнхэнтэйгээ хооллохгүй байх
  • Бусадтай харьцах дургүй болох
  • Жин хасах тухай ярих мөртлөө хичээхгүй байх, хэт тарган байх
  • Хэт их дасгал хийх
  • Хоол идсэний дараа бөөлжих
  • Нууцаар идэх
  • Хоолноос сэжиглэх

Хүндрэл

  • Сэтгэл гутралд орох
  • Амиа хорлох, амиа хорломоор санагдах
  • Нийгмийн харилцаа муудах

Урьдчилан сэргийлэлт

  • Хүүхдийн хооллолтыг хянах
  • Хүүхэдтэйгээ үргэлж ярилцаж байх – Анги хамт олонтойгоо таарамжтай байгаа эсэхийг, элдэв асуудал гарсан эсэхийг олж мэдэх

Хүүхдийнхээ жинд анхаарал тавих – Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн жинд анхаарал хандуулдаггүйгээс болж хүүхэд хэт таргалах, улмаар өөртөө итгэлгүй болдог

Зөвлөгөө

  • Эмчилгээнд хамрагдах
  • Эмчтэйгээ ярилцах
  • Өөрийгөө бусдаас тусгаарлахгүй байх
  • Жингээ хэвийн аргаар хасах, нэмэх
  • Стрессд орохгүй байх

Оношилгоо

Энэ өвчнөөр өвчилсөн эсэхийг эмч идэх зуршлаас болон сэтгэлзүйн хувьд хэвийн эсэхийг шалгаж тогтооно.

  • Үзлэг – Биеийн жин болон шим тэжээлийн дутагдалд орсон эсэхийг үзэх
  • Сэтгэлзүйн асуултууд – Идэх зуршил, ямар үед илүү их иддэг зэргийг асууж лавлана.
  • Бусад шинжилгээ – Хооллолтын бэрхшээлүүдтэй холбоотойгоор биеийн бусад эрхтэн гэмтсэн эсэхийг цусны шинжилгээ, рентген зургаар харж болно.

Эмчилгээ

Энэ төрлийн өвчнүүдийг эмээр эмчлэх боломжгүй тул сэтгэлзүйн хувьд тогтворжуулах, шим тэжээлийн дутагдалд орсон бол дусал залгах зэрэг эмчилгээ хийдэг. Мөн гэр бүлийн гишүүдтэй ярилцаж, анги хамт олны дунд асуудал үүссэн эсэхийг олж мэднэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Сэтгэл түгших эмгэг Хүүхдийн сэтгэл зүйн хөгжил
Scroll to top