Үтрээний үрэвсэл
Үтрээнээс их хэмжээний ялгадас гарч, загатнаж, хорсож өвдөхийг үтрээний үрэвсэл гэнэ. Ихэвчлэн халдвар авах, нян орох зэрэг шалтгаанаас үүдэн үтрээний хэвийн байдал алдагддаг байна. Цэвэршилтийн дараа эстрогений хэмжээ өөрчлөгдсөнөөс үтрээ үрэвссэн байж болно.
- Нянгийн гаралтай – Үтрээнд байх нянгийн хэмжээ ихсэж үрэвсэх
- Мөөгөнцөр – Биед оршин байхКандида Албиканс гэх мөөгөнцөрөөр үүсгэгддэг.
- Трихомониаз – Нэгэн төрлийн бэлгийн замын халдварт өвчин
- Эстрогенийхэмжээ өөрчлөгдөх – Цэвэршилтийн дараах дааврын өөрчлөлт
Шалтгаан
- Нянгийн гаралтай – Эмэгтэй хүний үтрээнд оршин байх бактериуд хэт ихэссэнээс үтрээ үрэвсэж болно. Энэ үрэвсэл нь бэлгийнидэвхигүй амьдралтай эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орж эхлэхэд ажиглагдана.
- Мөөгөнцөр – Үтрээнд байх хөгц нь антибиотик хэрэглэснээс болон бусад шалтгааны улмаас нэмэгдсэн байж болно.
- Трихомониаз – Бэлгийн замаар халдвар авснаас үүднэ.
- Халдварын бус үтрээний үрэвсэл – Үнэртэй ус, саван, угаалгын нунтаг зэргээс харшлан үтрээ үрэвссэн байх боломжтой.
- Үтрээг өдөр бүр угааснаар, үтрээний орчин өөрчлөгдөн хэвийн бактериуд нь цөөрч үрэвсэл үүсдэг.
- Жирэмслэлтийн үед даавар өөрчлөгдөх
- Цэвэршилтийн дараа даавар өөрчлөгдөх
- БЗХӨтусах
- Антибиотик болон бусад хүчтэй эм хэрэглэх
- Чихрийншижинтэй байх
- Үтрээний ойролцоо гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх
- Усанд тогтмол сэлэх
Шинж тэмдэг
- Үтрээнээс гарахялгадасны үнэр, өнгө, хэмжээ өөрчлөгдөх
- Үтрээ загатнах
- Бэлгийн хавьталд ороход өвдөх
- Бие засахад өвдөх
- Үтрээнээс үе үе бага хэмжээний цус гарах
Мөн ямар төрлийн үрэвслээс хамааран дараах шинж тэмдэг илэрч болно.
- Нянгийн гаралтай – Цагаан саарал өнгийн, эвгүй үнэр бүхий ялгадас гарах, загасны махтай төстэй үнэртэй ялгадас гарах, бэлгийн хавьтлын дараа илүү их хэмжээгээр гарах
- Мөөгөнцөр – Загатнах, цагаан өтгөн бужигнасан зүйл үтрээнээс гарах
- Трихомониаз – Шар ялгадас гарах
Хүндрэл
Үтрээний үрэвсэл нь ихэнх тохиолдолд хүндрэл учруулдаггүй. Харин Жирэмсэн эмэгтэйн үтрээ трихомониазын гаралтайгаар үрэвссэн бол дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх магадлалтай. Мөн трихомониазаар халдварласан эмэгтэй ХДХВ/ДОХ-ын халдвар авах магадлал өндөр байдаг.
Шинжилгээ
- Цусны шинжилгээ – Биед халдвар орсон эсэхийг шинжлэх
- Арчдасавах – Үтрээ үрэвсэх болсон шалтгааныг тодорхойлно.
Урьдчилан сэргийлэлт
- Хөөстэй усанд орохгүй байх
- Усан санд сэлэхгүй байх
- Элдэв гоо сайхны бүтээгдэхүүнийг үтрээний ойролцоо түрхэхгүй байх
- Бие зассаны дараа урдаас хойш чиглэлтэй арчиж байх
- Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
Зөвлөгөө
Үтрээний үрэвслээс үүдэлтэй өвдөлтийг дараах байдлаар намдааж болно.
- Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх
- Цэвэр даавууг хүйтэн усанд норгож үтрээн дээр жин тавих
Эмчилгээ
- Нянгийн гаралтай – Эмчийн зааврын дагуу метронидазол ууж, метронидазолийн тосон түрхлэгийг үтрээнд түрхэнэ. Эмчилгээг ихэвчлэн 5-7 хоногийн турш хийдэг.
- Мөөгөнцөр – Эмчийн заавраармөөгөнцрийн эсрэг эм уудаг.
- Трихомониаз – Эмчийн зөвлөгөөний дагууэмэн эмчилгээ хийлгэнэ.
- Дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй – Тосон түрхлэг түрхдэг
- Харшлын гаралтай бол харшлын намдаах эм ууж, тосон түрхлэг түрхэнэ.