Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Нойргүйдэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Эмчилгээ

Бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрах боломжгүй болохыг нойргүйдэл гэнэ. Нойр хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангаж байдаг. Энэхүү хэрэгцээ нь насны урвуу хамааралтай байдаг ба нярай хүүхдэд хамгийн их, өндөр насанд хамгийн бага нойртой байдаг.

Биологийн цагаараа унтаж, сэрж байвал нойр хэвийн байна гэсэн үг. Харин хэт орой унтаж, оройтож сэрэх нь бие организмд өөрчлөлт оруулах, нойрны эмгэг үүсгэх нөхцөл болдог.

Шалтгаан

  • Стрессээ тайлахгүй хуримтлуулах
  • Сэтгэл түгших, юманд байнга санаа зовох
  • Зарим эмийн гаж нөлөө
  • Амьдарч буй орчин нөхцөл өөрчлөгдөх
  • Кафейны агууламж ихтэй хоол хүнс хэрэглэх
  • Никотин, алкоголь хэтрүүлэн хэрэглэх
  • Орой унтахаасаа өмнө хэт их идэх
  • Жирэмсний үед дааврын нөлөөгөөр нойргүйдэх талтай
  • Сэтгэл зүйн тогтворгүй байдал, сэтгэл зүйн асуудлаа шийдэхгүй байх
  • Цагийн зөрүүтэй газар амьдрах
  • Оройн цагаар хүнд дасгал хөдөлгөөн хийх
  • Ээлжийн ажил хийх буюу шөнийн цагаар ажилладаг хүмүүс нойргүйдэлд орох нь элбэг байдаг.

Шинж тэмдэг

  • Шөнө унтаж чадахгүй байх
  • Шөнө унтаж байгаад сэрэх
  • Хэт эрт сэрэх
  • Унтаж амарсан боловч бие амраагүй байх
  • Өдөр нь ядрах, нойр хүрэх
  • Сэтгэл гутралд орох, түгших
  • Толгой өвдөх
  • Уймраа болох
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал тулгарах

Зарим нойргүйдэлд орсон хүмүүс бага хугацаагаар унтаж сэрэх, өдөрт 6 болон түүнээс доош цаг унтах, сард 3 болон түүнээс дээш удаа нойргүй хоносон байдаг.

Хүндрэл

  • Суралцах идэвх сонирхолгүй болох
  • Машин барих, дугуй унахад зэрэг замын хөдөлгөөнд оролцоход осол гаргах эрсдэл нэмэгддэг
  • Сэтгэл гутрал болон бусад сэтгэл зүйн асуудал, эмгэг үүсэх шалтгаан болдог. Зарим тохиолдолд сэтгэцийн эмгэгийн үеийн нэг шинж тэмдэг нь “нойргүйдэл” байх боломжтой. Үүнийг мэргэжлийн эмч ялган оношилдог.
  • Бодисын солилцооны хямралд орох, жин нэмэгдэх
  • Бие махбодын хувьд  арьс загатнах, тууралт гарах, арьсны эмгэгүүд ч үүсч болзошгүй
  • Цусны даралт ихсэх, зүрх дэлсэх, чихрийн шижин өвчин үүсгэх
  • Хорт зуршилд автах, сэтгэл зүйгээ удирдах чадвар мууддаг.

Зөвлөгөө

  • Дасгал хийх – Өдөр бүр 20-30 минутын турш дасгал хийх нь стресс тайлах, цусны эргэлт сайжруулж бат бөх унтахад тусалдаг.
  • Байнга хэрэглэдэг эмнийхээ найрлагыг харж, нойрны хэмнэл алдагдуулдаг эсэхийг шалгах
  • Өдөр унтахгүй байх – Өдрийн цагаар удаан унтах нь нoйргүйдэхэд хүргэдэг тул хамгийн ихдээ 30 минут амсхийж биеийн чилээгээ гаргаж болно.
  • Кафейн, алкоголь, никотины агууламжтай зүйлсийн хэрэглээгээ хязгаарлах
  • Сэтгэл зүйн асуудал тулгарсан бол сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах, дотны хүнтэйгээ хуваалцаж ярилцах зэргээр асуудлаа шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх
  • Сэргээгч бодис, найрлагатай хоол хүнсийг 18 цагаас хойш хэрэглэхгүй байх
  • Сэрүүхэн, дуу чимээгүй, гэрлийн тусгалгүй орчин бүрдүүлж амрах
  •  Алмонд самар, сүү, тараг, банана зэрэг өнчин тархинд байдаг нойрсуулах дааврыг дэмждэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь зүйтэй.

Эмчилгээ

Нойрны асуудал удаан хугацааны дараа арилдаг. Гэхдээ тухайн хүний нойрны асуудал ямар цаг үед ямар байдлаас үүссэнээс шалтгаалаад хэвийн байдалдаа эргэн орох хугацаа нь өөр өөр байдаг. Дунджаар 1-3 сарын дараа хэвийн байдалдаа ордог. Хамгийн чухал зүйл нь таагүй мэдрэмжүүдээ гадагшлуулах, дотны хүмүүстэйгээ ярилцах юм. Нойргүйдлийн үед эмэн болон сэтгэл зүйн эмчилгээ хийдэг. Шаардлагатай тохиолдолд тайвшруулах болон нойрны эмийг эмчийн заавар, зөвлөмжийн дагуу зохих тунгаар уудаг. Учир нь нойрны эмийг хэтрүүлснээр хэт удаан унтах, нойронд зүрх зогсох зэрэг аюул тулгарч болзошгүй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие амраагүй сэрэх, Өдөр нойр хүрэх, Сэтгэл гутрах, Толгой өвдөх, Түгших, Уймраа болох, Шөнө унтаж байгаад сэрэх, Шөнө унтаж чадахгүй байх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хамрын салстын үрэвсэл Өсвөр насны хямрал
Scroll to top