Тогонд цохиулах үед үзүүлэх анхны тусламж
Цахилгааны хэрэгсэл, цахилгаан бороохой зэрэгт тогонд цохиулах үед энэ төрлийн арга хэмжээг авна.
Гэр ахуйн болон ажлын нөхцөл шаардлагаас үүдэн цахилгаан хэрэгсэлд цохиулах үед үзүүлэх анхны тусламж нь гэмтлийн улмаас хүндрэх, амь эрсдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Цахилгаанд цохиулсан хүнийг яаралтай эмнэлэгт хүргэх, эмчид үзүүлэх шаардлагатай. Учир нь тогонд цохиулах үед арьс түлэгдэж гэмтэхээс гадна дотор эрхтэн, гар хөлийн мэдрэл гэмтсэн байх магадлалтай.
Шинж тэмдэг
Тогонд цохиулсан хүнд дараах шинэ тэмдэг илэрч байвал түргэн дуудаарай.
- Уймрах
- Амьсгалахад бэрх байх
- Зүрхний хэм алдагдах
- Булчингийн гэмтэл
- Таталт өгөх
- Ухаан алдах
- Түргэн тусламжийн утас 103 руу залгах
Цахилгааны гэмтлийн улмаас биед гарах өөрчлөлт:
- 1-р зэрэг: Ухаан алдахгүйгээр булчин чичрэн таталдах
- 2-р зэрэг: Булчин чичрэн таталдаж, өвчтөн ухаан алдана.
- 3-р зэрэг: Өвчтөн ухаангүй, булчин чичрэн таталдаж, зүрхний хэм, амьсгалын үйл ажиллагаа хямарна.
- 4-р зэрэг: Өвчтөн клиникийн үхлийн байдалд орно. (зүрх жирвэлзэл, асистоли, амьсгалах зогсох)
Анхаарах зүйлс
- Тогцахилгаанд цохиулсан хүнд хүрч болохгүй. Учир нь цахилгааны гүйдэл биеэр дамжсан хэвээр байдаг.
- Яаралтай түргэн тусламж дуудах
- Тог цахилгаанд цохиулсан хүнийг түргэн тусламж иртэл хөдөлгөхгүй байх.
Авах арга хэмжээ
Түргэн тусламж ирэх хооронд дараах арга хэмжээг авах:
- Цахилгааны эх үүсвэрийг унтраах
- Гэмтсэн хүнийг даавуунд ороох эсвэл цаас мод ашиглан өөргазар луу зөөх
- Тогцахилгаанд цохиулсан хүн амьсгалахгүй бол хамрыг нь чимхэж амруу нь агаар үлээх байдлаар хиймэл амьсгал хийх
- Тогцахилгаанд цохиулсан хүнийг дааруулахгүй байх
- Гэмтсэн арьсыг даавуугаар ороох
- Хөнжил, алчуураар бүтээх (Учир нь жижиг төмөр зүйлс наалдах магадлалтай.)