Мэнгэ
Мэнгэ нь меланоцит хэмээх арьсны нөсөөжлийн эсийн хэт ихдэлтээс үүснэ. Тэдгээр нь биеийн аль ч хэсэгт байж болох ба хэд хэдэн хэлбэр бий. Мэнгэ нь төрсний дараа эсвэл өсвөр насны эхэн үе болон хүүхэд насны туршид гарч болох ба бараг л бүх насанд хүрэгчид гуч орчим насандаа 10-20 мэнгэтэй байдаг. Ихэнх мэнгэнүүд хавдрын бус боловч ховор тохиолдолд өөрчлөлт орж хавдар болох эрсдэлтэй. Мэнгэний хэмжээ, өнгө, хэлбэрийн өөрчлөлт нь хавдрын үргэлж биш шинж тэмдэг бөгөөд бэлгийн бойжилт болон жирэмсэн үед өөрчлөгдвөл сүйдтэй санаа зовох хэрэггүй. Гэхдээ шаардлагатай гэвэл эмчээс зөвлөгөө авах боломжтой.
Хэлбэрүүд
Арьсан доорх жижиг судасны бүтэцтэй гемангиома, арьсны нөсөөт эсийн бөөгнөрөл гэсэн хоёр төрлийн мэнгэ байдаг.
Гемангиома. Энэ бүлэг мэнгэнд өрөв тасан толбо, гүзээлзгэнэ толбо, хөхөлбөр-улаан хүрэн толбыг хамруулдаг. Мэнгэ нь голдуу цайвраас хар хүрэн хүртэл өнгийн хавтгай эсвэл товгор ургалттай байх бөгөөд хэмжээ нь нэг см-аас ч бага голчтой байдаг. Тэдгээр нь тэгш эсвэл тэгш бус, үстэй эсвэл үсгүй гэх мэт олон янз.
Өрөв тасан толбо хамгийн элбэг бөгөөд төрж буй хүүхдүүдийн хүүхдийн тал хувьд нь тохиолддог. Ихэвчлэн хөмсөгний хооронд, хүзүүний арын хэсэгт зэрэг цайвар ягаан толбо гардаг. Энэ хэлбэр нь 18 сар хүрэхэд арилдаг.
Гүзээлзгэний толбо нь 50 хүүхэд тутмын 1-д тохиолддог ба төрөх үед жижиг, хавтгай, улаан толбо гардаг. Энэ толбо нь амьдралын эхний жилд хурдан томрох ба ихэвчлэн 5 нас хүрэхэд арилдаг.
Хөхөлбөр-улаан хүрэн толбо нь 3 000 хүүхэд тутмын 1-д тохиолддог, ихэвчлэн гэнэт гарч ирдэг. Энэ мэнгэ нь зөв бус хэлбэртэй улаан толбо ба хүүхдийн нүүрэн дээр байгаа тохиолдолд таагүй байдаг. Ховор тохиолдолд хөхөлбөр-улаан хүрэн толбо нь эпилепсид хүргэх тархин доторх судасны эмгэгтэй холбоотой байдаг.
Диспластик мэнгэ хэмээх мэнгэний нэг хэлбэр нь энгийн мэнгэнээс том бөгөөд олон янзын өнгөтэй байдаг. Энэ хэлбэр нь хүүхэд эсвэл хөгшин хүмүүст голдуу илэрнэ. Диспластик мэнгэ нь заримдаа гэр бүлийн гишүүдийн дунд тохиолдох ба бусад мэнгэнээс илүү хавдар болох магадлалтай. Гэр бүлд нь хорт меланоматай хүн байсан эсвэл наранд өртөхөд мэнгэ дахин дахин гардаг бол эрсдэл өндөр гэсэн үг.
Хөх мэнгэ нь ихэвчлэн нүүр, гар, хөл, өгзгөөр гардаг хар хөх өнгөтэй хавдрын бус мэнгэ юм.
Хүрээт мэнгэ нь нөсөөжилт арилж, хар толбо нь төвөөсөө алга болон цайвар цагираг үлдэх хэлбэрээр үүсэх ба эцэст нь бүрэн арилна.
Арьсны нөсөөт эсийн бөөгнөрөл. Энэ бүлэг мэнгэнд монгол хөх толбо ордог. Монгол хөх толбо нь арьсан дээр зөв бус хөхөвтөр өнгөтэй талбай үүсгэдэг. Энэ нь төрөх үед нуруун дээгүүр, өгзгөн дээр ихэвчлэн харагдах ба Ази хүүхдүүдэд хөхрөлт гэж андуурагдах нь бий. Энэ толбо нь ихэвчлэн 10 нас хүрэхэд арилдаг.
Мэнгэ бол арьсны байнгын, хар бор толбо юм. Хүүхэд төрөхдөө том хүнийх шиг мэнгэтэй байх нь өвөрмөц тохиолдол юм. Ховор тохиолдолд зарим мэнгэ хортой хэлбэрт шилждэг.
Авч болох арга хэмжээ
Хүүхдийг төрөхөд болон төрсний дараах эхний 7 хоногт төрөлхийн мэнгэ гардаг. Энэ нь үзэмжгүй, эцэг, эхэд таагүй санагдаж болох ч гэсэн ихэнх мэнгэ нь хоргүй бөгөөд тун ховор тохиолдолд бэрхшээл үүснэ.
Ихэнх мэнгэ нь хүүхэд том болоход арилдаг. Нүдний давхраан дээрх гүзээлзгэнэ толбо нь томроод нүдний хараанд нөлөөлж болохуйц тул төрсний дараа эмчилдэг. Кортикостеройд эмийг үүнийг багасгахын тулд өгдөг бөгөөд лазераар авах боломжтой. Мэнгэнийхээ өнгө, хэмжээ, хэлбэрийн өөрчлөлтийг хянаж байх хэрэгтэй.
Та өөрийн арьсаа тогтмол шалгаж байх хэрэгтэй бөгөөд хэрвээ таны санааг зовоохоор ямар нэгэн өөрчлөлт анзаарагдсан бол эмчид хандах хэрэгтэй. Хэрвээ мэнгэ түгшүүртэй санагдаж байвал түүнийг мэс заслыг аргаар авч болно. Байнгын мэнгэний эмчилгээ нь гоо сайхны хувьд сайн үр дүн өгдөг.
Түүнчлэн мэнгийг хавдрын гаралтай гэж сэжиглэвэл хавдрын эсийг илрүүлэх оношилгоонд хамрагдах болон түүнийг авахыг санал болгоно. Гоо сайхны бүтээгдэхүүн эсвэл хувцас үрснээс үүсэх хавдрын бус мэнгэнүүдийг мөн авч болдог. Гэсэн хэдий ч уг мэнгийг авахад гоо сайхан сайжирдаггүй гэдгийг анхаарах нь зүйтэй.