Трахома
Трахома нь Chlamydia trachmotis нянгаар үүсгэгддэг нүдний халдварт өвчин юм. Тодруулбал, нүдний гадна урд хэсэгт байрладаг эвэрлэг бүрхэвчинд сорви үлдээж, хүндэрсэн тохиолдолд хараанд нөлөөлдөг халдвар аж. Хөгжингүй орнуудад өвчний тохиолдол бага боловч сохролтын хамгийн түгээмэл шалтгааны нэг нь трахома ажээ. Дэлхий дахинд нийт 1.9 сая хүн уг халдварыг авсан байдаг.
Шалтгаан
Хламидын халдвартай гараар нүдээ нухах, халдвартай хорхой шавж нүдэн дээр сууснаас болооод нүд өвчилнө. Тархома нь бохир ахуйтай, ус багатай, халуун, хуурай уур амьсгалтай, ядуу буурай оронд дэлгэрэх нь элбэг. Трахомагийн халдварт хүн амын нягтаршил ихээхэн нөлөөтэй.
Шинж тэмдэг
Трахома нь нүдний цөцгий, зовхины дотор хэсгийг бүрхэх салст бүрхэвчийг үрэвсүүлнэ. Халдвар авсан тохиолдолд:
- Халдвар авсан нүднээс өтгөн шүүрэл ялгарах
- Нүдний цөцгий улайх
- Нүд нуухтах шинж тэмдэг илэрнэ.
Трахомагаар олон дахин өвдөхөд зовхины дотор хэсэгт шарх үүсэх магадлалтай. Сорви нь зовхийг дотогш татаж, сормуус эвэрлэг бүрхэвчтэй хүрэлцсэнээр нүд улайна. Эмчлэхгүй удвал сохроход хүргэх аюултай.
Эмчилгээ
Эрт үед нь антибиотик эм уух, эсвэл тосон түрхлэг түрхэж эмчилнэ. Зовхи дотогш эргэсэн тохиолдолд эвэрлэг бүрхэвчийг сормуусаар гэмтээхгүйн тулд хагалгаа хийлгэх шаардлагатай. Харин эвэрлэг бүрхэвч гэмтсэн бол хиймэл эвэрлэг бүрхэвчийн эд суулгах мэс ажилбар хийж сэргээнэ.