Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Хавтгай улаан үлд

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Эмчилгээ

Хавтгай улаан үлд нь архаг удаан явцтай шалтгаан нь тодорхойгүй арьсны өвчин юм. Цөөн тохиолдолд сульфонамид антибиотик ба хэрх өвчний эсрэг эм зэрэг зарим эмийн гаж нөлөөний улмаас үүсэх магадлалтай гэж үздэг. Арьсны бүх өвчний дотор өвчлөлийн байдлаараа 1%-ийг эзэлдэг гэж үздэг. Хавтгай улаан үлд өвчнөөр ихэвчлэн 30-60 насны хүмүүс өвчилдөг байна.

Шалтгаан

Хавтгай улаан үлд өвчний шалтгаан нь тодорхойгүй боловч түүний шалтгаан, эмгэг жамыг хэд хэдэн онолоор тайлбарлан авч үздэг. Өвчин үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсээс дурдвал:

  • Сэтгэл санааны гэнэтийн цочрол, удаан хугацааны сэтгэл санааны дарамт
  • Мэдрэлийн тогтолцоо, тэр дундаа вегататив мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт
  • Элэг, ходоод гэдэсний өвчлөл
  • Эмийн хордлого
  • Хүнцэл, стрептомицин, паск, тетрациклин, йод параминосалицилийн хүчил зэрэг нь өвчин үүсэхэд гол үүрэгтэй
  • Удамшил

Шинж тэмдэг

  • Ууц, бүсэлхий, бугуйн дотор, гадаргуу, шуу болон шагайн хэсгээр товруут тууралт гарах
  • Тууралт нь жижиг, гялтганасан, ягаан, хөх ягаан өнгийн тэгш оройтой байх ба нарийн цагаан шугаман сүлжээсээр хучигдсан байна
  • Шөнийн цагаар хүчтэй загатнана
  • Хумсны хавтгай үлд илэрсэн тохиолдолд хумс уртаашаа үрчийх бөгөөд, зарим тохиолдолд унадаг
  • Хуйханд хавтгай үлд илэрсэн тохиолдолд хуйх сорвижиж, үс унах магадлалтай

Хавтгай үлдтэй өвчтөний 25%-д нь салст бүрхэвч (ам, бэлэг эрхтэн, үтрээний үүдэн хэсэг) гэмтдэг талаар судлаачид тэмдэглэсэн байдаг. Хэрвээ уг өвчний үед гүвдрүү завжны салстад гарсан бол цайвар саарал өнгөтэй, жижиг цагариг буюу торлог үүсгэн бүлгээрээ байрлана.

Эмчилгээ

Тууралтын гаднах байдлыг хараад шууд онош тавих боломжгүй үед  эмч арьсны эдээс аван эдийн шинжилгээ хийнэ. Загатнааг багасгах зорилгоор хэсэг газрын хүчтэй үйлчилгээтэй кортикостеройд хэрэглэхийг зөвлөдөг.

Хэрвээ эмийн гаж нөлөөнөөс үүдсэн гэж үзвэл эмч таныг эмээ зогсоож, өөр эмээр солихыг зөвлөнө. Хавтгай үлд нь ихэнхдээ 12-18 сар, заримдаа хэлэн сараар ч үргэлжилж болно. Эдгэсэн тохиолдолд арьсан дээр хар толбо үлдэх олонтоо.

Түүнчлэн өвчний үед усанд орохдоо арьсыг цочроодоггүй зөөлөн саван, шампунь хэрэглээрэй. Мөн дур мэдэн элдэв тос түрхэх, наранд шарах, синтетик материалтай хувцас өмсөхөөс зайлсхийхийг зөвлөдөг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс загатнах, Арьсан дээр тууралт гарах, Үс унах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Харшлын ринит Аденовируст халдвар
Scroll to top