Өтгөн хаталт
Урт хугацааны туршид өтгөнөө гаргаж чадахгүй байхыг өтгөн хаталт гэнэ. Долоо хоногт 3-аас доош удаа хүндрэхэд өтгөн хаталт үүсдэг гэж үздэг. Хэдийгээр өтгөн хаталт нь хэвийн үзэгдэл ч, байнга өтгөн хатах нь бусад өвчинтэй холбоотой байж болно.
Өтгөн хаталтыг эмчлэхэд шалтгааныг нь олох шаардлагатай боловч зарим тохиолдолд тодорхой шалтгаан ажиглагддаггүй.
Шалтгаан
Өтгөн хаталт нь хоол боловсруулалт удаашрах, өтгөнөө удаан барих зэргээс үүсч болно. Архаг хэлбэрийн өтгөн хаталт нь шараах шалтгаантай:
Анатомийн байрлалтай холбоотой:
- Төрөлхийн шулуун гэдэс урттай байх (энгийн хүмүүстэй харьцуулахад шулуун гэдэс хэдэн см-р урт байх)
Шулуун гэдсэнд түгжрэл үүссэн:
- Бүдүүн гэдэсний ургацаг
- Бүдүүн гэдэсний хорт хавдар
- Бүдүүн гэдэсний нарийсал
- Шулуун гэдэс цоорсон
- Шулуун гэдэсний хорт хавдар
- Эмэгтэй хүний хувьд шулуун гэдэс болон умайн хана урагдах
Мэдрэлийн гаралтайгаар:
- Аутизм
- Ахар сүүлний ясны гэмтэл
- Паркинсоны өвчин
- Нугасны гэмтэл
- Саажилт
Булчингийн өөрчлөлтийн гаралтайгаар:
- Аарцгийн булчинг амрааж чадахгүй байх
- Аарцгийн булчин сулрах
Дотоод шүүрэлтэй холбоотойгоор:
- Чихрийн шижин
- Бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу
- Жирэмслэлт зэргээс үүдэлтэй байж болно.
Шинж тэмдэг
- Долоо хоногт гурваасдоош удаа хүндрэх
- Том, хатуу өтгөн гарах
- Бие засахад хүчтэй дүлэх шаардлага гарах
- Хүндрэхэд шулуун гэдсэнд нэг зүйл саад болж байгаа мэт санагдах
- Шулуун гэдсээ бүрэн хоосолж чадахгүй байгаа мэт санагдах
- Хэвлий дээр дарж бие засах шаардлагатай болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Хэрэв сүүлийн 3 сарын дотор эдгээр шинж тэмдгүүд гурваас дээш удаа ажиглагдсан бол архаг өтгөн хаталттай гэж үзнэ.
Хүндрэл
- Долоо хоногт гурваасдоош удаа хүндрэх
- Том, хатуу өтгөн гарах
- Бие засахад хүчтэй дүлэх шаардлага гарах
- Хүндрэхэд шулуун гэдсэнд нэг зүйл саад болж байгаа мэт санагдах
- Шулуун гэдсээ бүрэн хоосолж чадахгүй байгаа мэт санагдах
- Хэвлий дээр дарж бие засах шаардлагатай болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Хэрэв сүүлийн 3 сарын дотор эдгээр шинж тэмдгүүд гурваас дээш удаа ажиглагдсан бол архаг өтгөн хаталттай гэж үзнэ.
Зөвлөгөө
Кофе уух: Сүүгүй, сахаргүй цэвэр хар кофе уух нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулдаг.
Ногоон цай: кофетой адил гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг.
Үзэм: Энгийн үед үзэм их идэх нь гүйлгэхэд хүргэдэг. Харин өтгөн хаталтын үед бие засахад тусална. Өдөрөт хагас аяга үзэм дангаар нь идэж болно.
Лимонтой ус уух: Лимон нь гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах бөгөөд биеийг цэвэршүүлдэг.
Нэмэлт тэжээл хэрэглэх .Жимс ногоо байнга хэрэглэдэггүй бол нэмэлт тэжээлийг эм хэлбэрээр хэрэглэж болно.
Эдгээрийг хэтрүүлэн хэрэглэх, олон дахин хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Эмчилгээ
Өтгөн хаталтыг эмчлэхэд амьдралын зөв хэв маяг чухал нөлөөтэй. Тухайлбал,
- Жимс ногоо идэх – Хүнсэнд жимс ногоо түлхүү хэрэглэснээр өтгөн зөөлөрч, хүндрэхэд хялбар болно.
- Өдөрт 2 л түүнээс багагүй шингэн тогтмол ууж хэвших хэрэгтэй. Нэг дор их хэмжээгээр уухгүй. Өдрийн турш бага багаар уух нь эрүүл мэндэд ач тустай.
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх – Дасгал хөдөлгөөн нь гэдэсний булчинд эерэг нөлөө үзүүлдэг.
- Өтгөнөө барихгүй байх. Хүндээр бие засах мэдрэмж төрвөл аль болох хадгалахгүйгээр тэр дор нь гадагшлуулах хэрэгтэй. Удаан барих нь түгжрэл үүсгэдэг.
- Тосон туулга хэрэглэх – Тосон туулга нь хатсан өтгөнийг гадагшлахад хялбар болгоно.
- Өтгөн зөөллөх эм уух – Бүх төрлийн эмийн санд худалдаалагддаг өтгөн зөөллөх эмийг ууж хатсан өтгөнийг гадагшлуулж болно.