Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Буйлны үрэвсэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэх Эмчилгээ

Буйлны үрэвсэл / periodontitis/ нь элбэг тохиолддог хөнгөн явцтай шүдний ойролцоох эдийн үрэвсэлт өвчин юм. Өөрөөр хэлбэл шүдний суурь болон эргэн тойрны буйл улайж хавдан зовиур шаналгаа үүсгэхийг хэлнэ.  Хэрэв буйлны үрэвсэл хүндэрвэл буйлны эдийн хүнд явцтай эмгэгүүдэд шилжих эсвэл шүд унахад хүргэдэг.

Шалтгаан

Амны хөндийн ариун цэврийг муу сахих нь буйлны үрэвсэл үүсгэх гол шалтгаан юм. Амны хөндийн бохирдлууд шүдэнд наалдан хүчлийг ихэсгэж буйлны эдийг үрэвсүүлдэг.

Тухайлбал,

  • Шүдэнд өнгөр тогтох (Бактериуд хоолонд агуулагддаг сахраар хооллон үржиж, шүдэнд наалдан өнгөр үүсгэдэг)
  • Шүдний чулуу (өнгөр нь шүдэнд удаан хугацаанд байснаар зузаарч эхлэх бөгөөд бактерийн бөөгнөрөл буюу чулуу үүсгэдэг.)

Бусад хүчин зүйлс

  • Амны хөндийн ариун цэвэр муу сахих
  • Тамхи татах, тэр дундаа навчин тамхи татах
  • Насжилт
  • Ам хуурай байх, шингэн бага уудаг байх
  • Амин дэмийн дутагдал, ялангуяа витамин С-н дутагдал
  • Дархлалын системийн хямрал
  • Зарим эмийн бодисууд
  • Дааврын өөрчлөлт (Жирэмслэлт, сарын тэмдгийн мөчлөг алдагдах)
  • Генетик
  • Зарим нэг эрүүл мэндийн асуудлууд (Вирус болон мөөгөнцрийн халдварууд)

Шинж тэмдэг

Эрүүл буйл нь цайвар ягаан өнгөтэй байх ба шүдийг эргэн тойрноос нь нягт чанга хүрээлсэн байдаг. Харин буйл үрэвссэн бол,

  • Буйл хавдаж хөвсийх
  • Буйл хүрэн улаан, тод улаан өнгөтэй болох
  • Шүдээ угаах эсвэл утсаар цэвэрлэх үед маш амархан цус гарах (сойзонд цус үзэгдэх)
  • Амьсгалаас эвгүй үнэр ханхлах
  • Буйл хумигдан шүдний суурь хэсэг ил гарах, шүд хооронд зай үүсэх
  • Шүдэнд чулуужилт үүсэх нь буйл үрэвсэж буйн шинж юм.

Хүндрэл

Өвдөлт зовиур бага байх тул буйлнаас цус гарах төдийхнийг үл тоож явсаар хүндрүүлдэг. Улмаар шүдний доод талын эд, эрүүний ясыг үрэвсүүлж шүд унах ч тохиолдол гардаг. Эцсийн хүндрэл нь бусад эрхтэн системд эдгэршгүй өвчний суурийг тавьдаг. Архаг хэлбэрийн буйлны үрэвсэл нь системийн өвчин, амьсгалын замын өвчин, чихрийн шижин, титэм судасны өвчин, цус харвалт, үений үрэвсэл зэргээс үүдсэн байж болно.

Урьдчилан сэргийлэх

Буйлны үрэвсэл үүсч буй дээрх шинж тэмдэг ажиглагдсан даруйд шүдний эмчид хандах хэрэгтэй.  Мөн,

  • 6 сар тутамд шүдний эмчид үзүүлэх, буйлны хэсгүүдээ хянуулах
  • шүдээ тогмол цэвэрлэх
  • Өдөрт шүдээ хоёр удаа угааж, шүд хоорондын завсрыг утсаар цэвэрлэх
  • Шүлсээр, аяга, савхаар бактерийн халдвар дамжих учир хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Хэрэв та буйлны үрэвсэл үүссэн байх магадлалтай гэж үзэж байвал тулгуур эдийн өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмчид хандахыг зөвлөж байна.

Эмчилгээ

Шүдний тулгуур эдийн байдлыг оношилсны  дараа ямар эмчилгээ хийлгэх шаардлагатайг тодорхойлно. Ингэхдээ шүдийг цэвэрлэх, буйлны үрэвслээс сэргийлэх болон таслан зогсоох эмчилгээ хийнэ. Мөн эмчийн заавраар буйлны үрэвсэл дарах үйлчилгээтэй ам зайлагч шингэн болон шүдний оо хэрэглэнэ. Эдгээрийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Эмчилгээ хийлгэсний дараа  6 сар тутамд шүдний эмчид үзүүлж, амны хөндийн үзлэг хийлгэх хэрэгтэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амнаас эвгүй үнэр гарах, Буйл өвдөх, Буйлнаас цус гарах, Шүд угаах үед цус гарах, Шүдэнд чулуу үүсэх
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Элэгний хавдар Бөөрний дутагдал
Scroll to top