Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Дутуу төрөлт

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Жирэмслэлтийн 37-р долоо хоногоос өмнө умайн базлалт жигдэрч, умайн хүзүү нээгдэн төрөлт явагдахыг дутуу төрөлт гэнэ. Хэвийн тохиолдолд жирэмслэлт нь 40 долоо хоногийн турш үргэлжилдэг.

Дутуу төрөлт явагдсанаар хүүхэд бүрэн бойжихгүй байх магадлалтай. Дараах байдлаар дутуу төрөлтийг ангилдаг.

  • Сүүлд дутуу төрөх – Жирэмслэлтийн 34-36 долоо хоногт төрөх
  • Дунд зэргийн дутуу төрөлт – Жирэмслэлтийн 32-34 долоо хоногт төрөх
  • Эрт дутуу төрөх – Жирэмслэлтийн 26-32 долоо хоногт төрөх
  • Маш эрт дутуу төрөх – Жирэмсний 25 долоо хоногоос өмнө төрөх

Шалтгаан

  • Өмнө нь дутуу төрж байсан
  • Ихэр хүүхэд төрүүлэх гэж төлөвлөсөн
  • Үр суулгуулсан
  • Умай, умайн хүзүү болонихэстэй холбоотой ямар нэгэн асуудалтай бол
  • Тамхи татдаг байх
  • Алкогольхэрэглэдэг байх
  • Шим тэжээлийн дутагдалд орсон
  • Жирэмсний үед хангалттай жин нэмэхгүй байх
  • БЗХӨболон бусад халдварт өвчтэй бол
  • Цусны даралт ихсэх өвчтэй эсвэл чихрийн шижинтэй байх
  • Илүүдэл жинтэй эсвэл тураалд орсон байх
  • Олон удаа үр хөндөлт хийлгэж байсан эсвэл дутуу төрж байсан байх
  • Гаднышалтгаант гэмтэл авсан байх

Шинж тэмдэг

Дутуу төрсөн хүүхдэд дараах шинж тэмдэг ажиглагдана.

  • Жижиг биетэй, том толгойтой
  • Туранхай
  • Бие бүхэлдээ үсээр хучигдсан
  • Биеийн дулаан багатай
  • Өөрөөрөө амьсгалах чадваргүй тул аппарат залгах шаардлагатай
  • Хөхөө хөхөж, залгих чадвар муутай байх

Дараах хүснэгтэнд дутуу төрсөн нярайн биеийн үзүүлэлтийг дунджаар үзүүллээ.

Эрэгтэй хүүхдийн хувьд:

Төрсөн үе Биеийн жин Биеийн урт Толгой тойрог
40 долоо хоног (бүрэн бойжсон) 3.6 кг 51 см 35 см
35 долоо хоног 2.5 кг 46 см 32 см
32 долоо хоног 1.8 кг 42 см 29.5 см
28 долоо хоног 1.1 кг 36.5 см 26 см
25 долоо хоног 0.65 кг 32 см 22 см

Охин хүүхдийн хувьд:

Төрсөн үе Биеийн жин Биеийн урт Толгой тойрог
40 долоо хоног

(бүрэн бойжсон)

3.4 кг 51 см 35 см
35 долоо хоног 2.4 кг 45 см 31.5 см
32 долоо хоног 1.7 кг 42 см 29 см
28 долоо хоног 1.0 кг 36 см 25 см
25 долоо хоног 0.6 кг 32 см 21 см

Дутуу төрсөн хүүхдүүд амархан цусны халдвар авах, амьсгалын замын ямар нэгэн өвчтэй болох магадлал өндөр байдаг.

Хүндрэл

  • Амьсгалын замын өвчтэй болох
  • Зүрхний өвчтэй болох
  • Биеийн хэм бага байх
  • Хоол боловсруулах замын асуудалтай байх
  • Цусны өвчтэй болох
  • Дархлааны өвчтэй болох
  • Хүүхдийг өсөх явцад ойлгоц муу байх
  • Хараа муудах
  • Сонсгол муудах
  • Шүдний гажигтай байх
  • Занаашийн хувьд тогтворгүй байх

Урьдчилан сэргийлэлт

  • Жирэмсний үед шаардлагатай шим тэжээл агуулсан хүнс хэрэглэж байх
  • Кальцийн бэлдмэл хэрэглэх
  • Эмчийн зааврын дагуу тун багатай аспирин хэрэглэх
  • Химийн бодисонд хордохгүй байх
  • Тамхи татах болон архи уухгүй байх

Оношилгоо

Дутуу төрсөн хүүхдийг олон шинжилгээнд хамруулж бүрэн бүрэлдэж амжаагүй эрхтэн байгаа эсэхийг шалгана.

  • Зүрхний бичлэг хийх
  • Шээс, баасыг ажиглах
  • Цусны шинжилгээ
  • Зүрхнийэхо
  • Хэт авиа
  • Нүдний үзлэг хийх

Эмчилгээ

  • Дутуу төрсөн хүүхдийг инкубаторт байлган биеийн хэмийг тогтворжуулна.
  • Хүүхдийн зүрхний хэм, цусны даралтыг үргэлж хянаж байх
  • Гуурсаар хооллох
  • Дуслаар шингэн нөхөх
  • Билирубины туяанд хүүхдийг байлгаж элэгний үйл ажиллагааг дэмжих
  • Цус сэлгэх
  • Халдвар авсан бол антибиотик хэрэглэх
  • Уушгинд шингэн хийж уушгийг бүрэн бүрэлдэхэд туслах
  • Зүрхний хэмийг тогтворжуулж амьсгалыг хэвийн болгох арга хэмжээ авах
  • Нарийн гэдэсний гэмтсэн хэсгийг авах
  • Зүрхний ойролцоох артерийн судсыг эмчлэх хагалгаа
  • Нүдний гажигтай бол хагалгаа хийх
  • Тархинд шингэн хурсан бол шингэнийг гадагшлуулах хагалгаа
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Цагаан хорхой Нулимсны сувгийн идээт үрэвсэл
Scroll to top