Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Трахома

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Эмчилгээ Урьдчилан сэргийлэлт

Трахома нь Chlamydia trachmotis нянгаар үүсгэгддэг нүдний халдварт өвчин юм. Тодруулбал, нүдний гадна урд хэсэгт байрладаг эвэрлэг бүрхэвчинд сорви үлдээж, хүндэрсэн тохиолдолд хараанд нөлөөлдөг халдвар аж. Хөгжингүй орнуудад өвчний тохиолдол бага боловч сохролтын хамгийн түгээмэл шалтгааны нэг нь трахома ажээ. Дэлхий дахинд нийт 1.9 сая хүн уг халдварыг авсан байдаг.

Шалтгаан

Хламидын халдвартай гараар нүдээ нухах, халдвартай хорхой шавж нүдэн дээр сууснаас болооод нүд өвчилнө. Тархома нь бохир ахуйтай, ус багатай, халуун, хуурай уур амьсгалтай, ядуу буурай оронд дэлгэрэх нь элбэг. Трахомагийн халдварт хүн амын нягтаршил ихээхэн нөлөөтэй.

Шинж тэмдэг

Трахома нь нүдний цөцгий, зовхины дотор хэсгийг бүрхэх салст бүрхэвчийг үрэвсүүлнэ. Халдвар авсан тохиолдолд:

  • Халдвар авсан нүднээс өтгөн шүүрэл ялгарах
  • Нүдний цөцгий улайх
  • Нүд нуухтах шинж тэмдэг илэрнэ.

Трахомагаар олон дахин өвдөхөд зовхины дотор хэсэгт шарх үүсэх магадлалтай. Сорви нь зовхийг дотогш татаж, сормуус эвэрлэг бүрхэвчтэй хүрэлцсэнээр нүд улайна. Эмчлэхгүй удвал сохроход хүргэх аюултай.

Эмчилгээ

Эрт үед нь антибиотик эм уух, эсвэл тосон түрхлэг түрхэж эмчилнэ. Зовхи дотогш эргэсэн тохиолдолд эвэрлэг бүрхэвчийг сормуусаар гэмтээхгүйн тулд хагалгаа хийлгэх шаардлагатай. Харин эвэрлэг бүрхэвч гэмтсэн бол хиймэл эвэрлэг бүрхэвчийн эд суулгах мэс ажилбар хийж сэргээнэ.

Урьдчилан сэргийлэлт

Халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол хувийн ариун цэврийг сахих явдал юм. Түүнлчэн өөрийн хувийн ариун цэврийн хэрэгслийг бусадтай сольж хэрэглэхгүй байх нь чухал. Тухайлбал, нүүрний алчуур, нүүрний будаг гэх мэтчилэн.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Нүд нуухтах, Нүд улайх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Дархлаа хомсдол Улаан эсэргэнэ
Scroll to top