Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Улаан хоолойн сөөргөө

Шалтгаан Шинж тэмдэг Зөвлөгөө

Улаан хоолойн сөргөөт үрэвсэл (Gastroesophageal reflux disease – GERD) нь улаан хоолойноос ходоод хүрэх замд байрлах ходоодны хунигч булчин суларсны улмаас үүсдэг өвчин юм.

Энэ өвчнөөс үүдэлтэйгээр хүчиллэг шүүс ялгарах, цээж хорсох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд тохиолдоно. Эмч нар зарим хүмүүст өрцний ивэрхийнээс болж улаан хоолойн сөргөөт үрэвсэл үүсдэг гэж үздэг. Ихэнх тохиолдолд энэ өвчин нь амьдралын хэв маягаа өөрчлөх, хоолны дэглэм барих зэргээр эдгэх авч зарим хүмүүс эм уух эсвэл хагалгаа хийлгэх шаардлагатай байдаг.

Товчхондоо энэ нь ходоодны агууламжууд улаан хоолойруу буцаж дээшлэх гэсэн утгатай юм. Хэвийн хоол боловсруулах үйл явцад идсэн хоол улаан хоолойгоор дамжин ходоодонд ороход ходоодны хунигч булчин хоол болон ходоодны хүчиллэг шүүсийг буцаж дээшлэхээс сэргийлэн хумигддаг. Харин улаан хоолойн сөргөөт үрэвслийн үед ходоодны хунигч булчингийн агшилт муу байснаас эсвэл бүрэн хаагдахаа больсноос ходоодны агууламжууд буцаж дээшилдэг байна.

Улаан хоолойн сөргөөт үрэвсэл хэр хүндэрснийг хэдий хэмжээний шингэн ходоодноос дээшилж байгаа, ямар төрлийн шингэн гадагшилж байгаа болон түүнийг дарах шүлсний байдал зэргээс хамааруулан мэдэж болно.

Шалтгаан

Улаан хоолойн сөргөөт үрэвсэлд өрцний ивэрхий нөлөөлөх нь:

Зарим эмч нар өрцний ивэрхий нь ходоодны хунигч булчинг сулруулж улаан хоолойн сөргөөт үрэвсэл болох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Ходоодны дээд хэсэг өрцөнд байрлах онгорхой жижиг нүхээр орж цээжний хөндийрүү дээшлэх үзэгдлийг өрцний ивэрхий гэнэ.

Өрц нь хэвлий болон цээжний хөндийг тусгаарладаг булчин юм. Өрцөнд байрлах жижиг онгорхой нүх нь улаан хоолойн доод хэсэгт тулгуур болж өгдөг.  Хэдийгээр өрцний эвэрхийтэй хүн бүрт цээж хорсох, ходоодны хүчиллэг шүүс ялгарах шинж тэмдэг илрэхгүй байж болох ч өрцний ивэрхийтэй байх нь ходоодоны агууламжийг улаан хоолойруу дээшлэх магадлалыг нэмэгдүүлдэг.

Ханиалгах, бөөлжих, хоолойгоо хүчлэх, эсвэл гэнэт биеийн хүчний ажил хийх нь хэвлийд ачаалал өгч өрцний ивэрхий үүсгэх аюултай. Мөн жирэмслэлт, хэт таргалалт нь энэ өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ер нь өрцний ивэрхийтэй хүнд ихэвчлэн эмчилгээ хийх шаардлагагүй байдаг. Харин ивэрхий нь боогдох (өрцний нүхээр гарсан ивэрхий мушгирч, цусны эргэлт явагдахгүй байх) аюул тулгарсан бол эсвэл улаан хоолой ноцтой үрэвссэн бол эмчилгээ хийх шаардлагатай болно. Цусны эргэлтийг боогдохоос сэргийлсэн эсвэл өрцний нүхийг багасгаж ивэрхийний хагалгаа хийж болох юм.

Шинж тэмдэг

Цээж хорсох буюу ходоодны хүчиллэг шүүс ялгарах нь улаан хоолойн сөргөөт үрэвслийн хамгийн нийтлэг шинж тэмдэг юм. Ихэвчлэн цээж хорсож өвдөөд, хоолойгоор шингэн зүйл дээшилж байгаа мэт санагддаг. Ихэнх хүмүүс идсэн хоол нь буцаж хоолойгоор гарч ирээд гашуун, хүчиллэг амт үлдээдэг гэдэг.

Энэ хорссон мэдрэмж ихэвчлэн хоол идсэний дараа ажиглагдах бөгөөд 2 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Дээшээ харж хэвтэх, атиралдаж хэвтэх зэрэг нь цээж хорсох нөхцөлийг бүрэлдүүлнэ. Хэрэв цээж хорсож байгаа бол босож зогсох, хүчил саармагжуулах антацид ууж намдаах боломжтой.

Цээж хорсож өвдөхийг зүрхний өвчин, зүрхний шигдээстэй андуурах тохиолдлууд элбэг гардаг. Гэвч эдгээр нь ялгаатай. Зүрхтэй холбоотой өвдөлтийн үед биеийн  огцом хөдөлгөөн, дасгал сургуулилт нь өвдөлтийг нэмэгдүүлж, хөдлөхөө болих үед өвдөлт намддаг бол цээж хорсох нь хөдөлгөөн хийхтэй ямар ч холбоогүй байдаг. Гэвч энгийн үед ялгах хэцүү тул цээж өвдөх зовиур илэрвэл  яаралтай эмчид хандаарай!

Зөвлөгөө

Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн болон эмэн бус эмчилгээ, дэглэм мөрдөх!

Хүнсний сода

Хүнсний сод нь ходоодны хүчлийн хүчийг сулруулдаг. Өөрөөр хэлбэл ходоодны хүчил дээшилсэн ч хоолойд гашуун амт мэдэгдэхгүй, цээж хорсож өвдөхгүй гэсэн үг юм.

1 цайны халбага хүнсний содыг 1 аяга усанд найруулж өдөрт 1 удаа ууна. (1 долоо хоногоос хэтрүүлэн уух тохиромжгүй тул 1 сард 7 хоногийн хугацаатай хэрэглээрэй.)

Алое шүүс уух

Алоены шүүс нь үрэвслээс урьдчилан сэргийлэх, өвчин намдаах үйлчилгээтэй байдаг.

Өдөрт 1 удаа тасалгааны температурт хадгалсан 1 аяга алоены шүүсийг ууж хэрэглэнэ.

Бохь зажлах

Хоолны идсэнээс 30 минутын дараа бохь зажлахад нь шүлсний хэмжээг ихэсгэж ходоодны хүчил хоолойд амтагдахаас сэргийлэх бөгөөд цээж хорсох өвдөлтийг намдаадаг.

Хоол идсэнээс хойш 30 минутын дараа жимсний амтгүй, гаа багатай бохь зажилна.

Зөв байрлалтай унтах

Шөнө хэвтэж унтдаг тул шөнө цээж хорсох нь элбэг байдаг. Хэрэв толгойгоо өндөр байрлуулбал энэ өвдөлт намдах тул өндөр дэр дэрлэж унтаарай. Мөн хоол идсэнээс хойш 3-4 цагийн дараа хэвтэхгүй байх нь чухал

Гадил болон алим идэх

Ходоодны хүчлийг хоолойгоор дээшлэхээс сэргийлдэг жимснүүд нь алим болон гадил юм. Өдөрт 2 ш гадил эсвэл 1ш алим идсэнээр өвдөлт багасна. Мөн унтахаас 2 цагийн өмнө 1 алим идвэл шөнө цээж хорсохгүй.

Архи + Тамхи = Цээж хорсох

Алкогольний төрлийн бүхий л бүтээгдэхүүн болон тамхинд агуулагдах никотин нь ходоодны хунигч булчинг сулруулах нөлөө үзүүлдэг. Тиймээс тамхинаас гарч, архи пиво уухгүй байх нь энэ өвчин эдгээх хамгийн сайн гам болно.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Цээж хорсох
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Өтгөн хаталт Ходоодны архаг үрэвсэл ба шархлаа
Scroll to top