Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Хөлийн судасны битүүрэл

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэлүүд Зөвлөгөө Эмчилгээ

Хөлийн артерийн судас нарийсч цусны урсгал багасах өвчнийг хөлийн судасны битүүрэл гэнэ. Энэ өвчнөөр өвчлөхөд хөлд очих цусан хангамж дутагдсанаас сөхөрч унах, хөл хүчгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Ихэвчлэн артерийн судсанд тослог бодис хурснаас цусны урсгал удааширдаг бөгөөд улмаар хөл, тархи, зүрхэнд очих цусны урсгал багасна. Тамхи татахаа болих, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох зэрэг нь энэ өвчний эдгэрэлтийг хурдасгадаг.

Шалтгаан

Хөлийн судасны битүүрэл нь судасны хатуурлаас ихэвчлэн үүддэг. Артерийн судсанд тослог бодисууд хуралдаж цусны урсгалыг удаашруулна. Ховор тохиолдолд судас үрэвсэж, хөлийн булчинд гэмтэл учруулдаг.

Дараах нөхцөлүүд нь энэ өвчнийг тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:

  • Тамхи татах
  • Чихрийн шижин
  • Таргалалт
  • Цусны даралт өндөр байх
  • Хлостеролын түвшин өндөр байх
  • Нас ахих (50-с дээш настай бол)
  • Удамшил зэрэг орно.

Шинж тэмдэг

  • Хөл өвдөх – Алхах, босож явахад хөл өвдөж хэдэн минутын дараагаар өвчин нь намдах байдлаар ажиглагддаг. Өвдгөөр өвдөх тохиолдол мөн элбэг байна.
  • Хөл бадайрах, сулрах
  • Нэг хөл, нөгөө хөлтэй харьцуулахад илүү хүйтэн байх
  • Шагай болон хөл хэсгээр өвдөлт өгч, эдгэрэхгүй байх
  • Хөлийн өнгө өөрчлөгдөх
  • Хөлийн үс ургахаа болих, унах
  • Хөлийн хумс удаан ургах
  • Хөлийн арьс хальс шиг гялгар болох
  • Эрчүүдийн хувьд бэлгийн сулралтай болох зэрэг орно.
  • Тамхи татдаг хүний цусны эргэлт муудсан байдаг тул энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг.

Хүндрэлүүд

  • Доод мөчдийн ишеми – Хөлд гэмтэл авч эсвэл хөлд шарх үүсэн эдгэрэхгүй байсаар цусанд халдвар орж энэ байдалд хүрдэг.
  • Зүрхний шигдээс болон харвалт болох аюултай.

Зөвлөгөө

Сармис

Сармис нь өвдөлт намдаах үйлчилгээтэй.

o   2 хумс сармисыг 1 аяга усанд хийж хонуулна. Бэлдмэлийг өвдөж байгаа хэсэгт түрхэн иллэг хийхэд өвчин намддаг. Энэ мэтчилэн өдөрт 3-4 удаа иллэг хийгээрэй.

Загасны тос

Загасны тос нь цусан хангамжийг сайжруулах нөлөө үзүүлнэ. Бүх төрлийн эмийн сангуудаас худалдан авах боломжтой.

o   Өдөр бүр загасны тосыг өвдөлттэй хэсэгт түрхэж иллэг хийх

o   Эсвэл загасны тос агуулсан хүнс хэрэглэнэ.

Жимсний шүүс

Цэвэр жимсний шүүс нь артерийн судасны цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй.

o   Өдөр бүр 1 аяга цэвэр жимсний шүүс ууж хэрэглэнэ.

Усан үзмийн ханд/Усан үзмийн шүүс

Усан үзмийн шүүс нь цусыг шингэлж судас бөглөрөхөөс сэргийлдэг.

  • Өдөр бүр 100% усан үзмийн шүүс 1 аягыг уух
  • Эсвэл усан үзмийг хүнсний бутлагч (миксерээр) буталж ууна.

Хар талх

Хар талх нь зүрх судасны бүхий л өвчин тусахаас сэргийлдэг тул цэвэр хар талхыг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Хар талхтай төстэй харагдах хямд бүтээгдэхүүнээс болгоомжлоорой.

  • Гэртээ хар талх авч хэрэглэх
  • Хар гурилыг хүнсэндээ хэрэглэж байх

Эмчилгээ

Хөлийн судасны битүүрлийг эмчлэхэд хоёр үндсэн зорилго тавина.

  1. Хөлийн өвдөлтийг намдаах, бусад шинж тэмдгүүдийг намдаах
  2. Судаснынарийсалнэмж үүсэхээс сэргийлэх (Судасны нарийсал цаашид нэмэгдэн зүрхний шигдээс, цус харвалт болох аюултай.)

Өөрийн зүгээс тамхинаас гарах нь хамгийн сайн эмчилгээ болдог.  Эмчийн зүгээс эмэн эмчилгээ хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд мэс ажилбар хийнэ.

      Эмэн эмчилгээ

Холестрин багасгах эмчилгээ – Цусан дахь холестрины түвшинг бууруулах эм ууснаар зүрхний шигдээс болон харвалт өгөх магадлалыг бууруулдаг.

Сахарын хэмжээг тогтворжуулах – Хэрэв чихрийн шижин өвчтэй бол сахарын хэмжээг тогтвортойтүвшинд барих нь чухал.

Цусанд бүлэн үүсэхээс сэргийлэх – Хөлийн судсаар урсах цусны урсгал багассан байх тул цусны урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Эмчийн заавраар аспирин ууж болох юм.

Судас тэлэх эм – Цусны урсгалыг сайжруулж, судас тэлэх үйлчилгээтэй эм ууж,хөлний өвчинг намдаах боломжтой. Гэвч энэ төрлийн эм нь толгой өвтгөж, ойр ойрхон гүйлгэхэд хүргэдэг.

      Хагалгааны арга

Артерийн судсыг тойруулах мэс ажилбар – энэ мэс ажилбараар нарийссан артерийн судсыг тойруулан биеийн бусад хэсгээс авсан судсыг суулгана. Ингэснээр цус нарийссан судсаар биш, шинэ судсаар урсах юм.

Тэлэгч суулгах – Судсанд нарийн гуурсны тусламжтай тэлэгч суулган судсыг агшихаас сэргийлнэ.

Бүлэн хайлуулах эмчилгээ – Хэрэв артерийн судсыг бүлэн бөглөсөн бол эмчийн заавраар Бүлэн хайлуулах эм ууж болно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Хөл бадайрах, Хөл өвдөх, Хөлийн өнгө өөрчлөг
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Судасны хатуурал Цус багадалт
Scroll to top