Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Үтрээний үрэвсэл

Мэдээллийг хянасан

Administrator.eDoctor

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үед тодорхой хэмжээний бичил биет, бактери байдаг. Харин бактерийн халдвар орох, бичил биетийн хэмжээ хэт нэмэгдэх нь үтрээний хэвийн байдлыг алдагдуулж үтрээний үрэвсэл үүсгэдэг. Үтрээнээс их хэмжээний ялгадас гарах, загатнах, хорсож өвдөх шинж тэмдэг нь үртээнд үрэвсэл явагдаж буйн илрэл юм.

Шалтгаан

Маш олон шалтгааны улмаас үтрээний үрэвсэл явагддаг. Хамгийн түгээмэл тохиолддог нь үтрээний бактерийн хэмжээ ихэссэнээр үрэвсэл үүсдэг байна. Үтрээний үрэвсэл үүсэх түгээмэл шалтгаануудыг дурдвал:

  • Цэвэршилтийн дараа эстроген дааврын хэмжээ өөрчлөгдөх нь үтрээний үрэвсэл үүсгэдэг;
  • Трихомониаз, хламид зэрэг бэлгийн замын халдварт өвчний үед;
  • Мөөгөнцөр –Үтрээнд байх хөгц нь антибиотик хэрэглэснээс болон бусад шалтгааны улмаас нэмэгдэж үрэвсэл үүсгэнэ;
  • Халдварын бус үтрээний үрэвсэл явагдах буюу үтрээ орчимд үнэртэй ус түрхэх, химийн элдэв бодистой саван, угаалгын нунтаг хэрэглэх нь үтрээний орчинг цочроож үрэвсүүлдэг;
  • Үтрээг дотогшоо чиглэлтэй угаах, дотуур угаалга хийх зэрэг нь үтрээний орчин өөрчлөгдөж, ашигтай бактериийн хэмжээг бууруулан үрэвсэл үүсдэг;
  • Жирэмслэлтийн үе дэх дааврын өөрчлөлттэй холбоотойгоор;
  • Антибиотик болон бусад хүчтэй эм хэрэглэх үед;
  • Чихрийн шижин;
  • Үтрээний ойролцоо гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх;

Шинж тэмдэг

  • Үтрээнээс гарах ялгадасны хэмжээ ихсэх, өнгө, үнэр өөрчлөгдөх
  • Үтрээ загатнах
  • Бэлгийн хавьталд ороход өвдөх
  • Бие засахад өвдөх, хорсох
  • Үтрээнээс үе үе бага хэмжээний цус гарах.

Мөн ямар төрлийн үрэвслээс хамаарч дараах шинж тэмдэг илэрч болно.

  • Нянгийн гаралтай – Цагаан саарал өнгийн, эвгүй үнэр бүхий ялгадас гарах, загасны махтай төстэй үнэртэй ялгадас гарах, бэлгийн хавьтлын дараа илүү их хэмжээгээр гарах
  • Мөөгөнцөр – Загатнах, цагаан өтгөн бужигнасан зүйл үтрээнээс гарах
  • Трихомониаз – Шар ялгадас гарах

Хүндрэл

Үтрээний үрэвсэл нь ихэнх тохиолдолд хүндрэл учруулдаггүй. Харин жирэмсэн эмэгтэйн үтрээ трихомониазын гаралтайгаар үрэвссэн бол дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх магадлалтай.

Мөн трихомониазаар халдварласан эмэгтэй ХДХВ/ДОХ-ын халдвар авах магадлал өндөр байдаг.

Урьдчилан сэргийлэлт

  • Хөөстэй усанд ойрхон зайтай орохгүй байх
  • Усан санд байнга сэлэхгүй байх. Шаардлагатай тохиолдолд ашигтай бактери уух.
  • Элдэв гоо сайхны бүтээгдэхүүнийг үтрээний ойролцоо түрхэхгүй байх
  • Бие зассаны дараа урдаас хойш чиглэлтэй арчиж байх
  • Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх.

Оношилгоо

  • Цусны шинжилгээ – Биед халдвар орсон эсэхийг шинжлэх
  • Арчдас авах /Мазок/ – Үтрээ ямар шалтгаанаар үрэвссэн болохыг тодорхойлно.

Эмчилгээ

  • Нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед эмчийн заавраар метронидазол уух болон тосон түрхлэгийг үтрээнд түрхэнэ. Эмчилгээг 5-7 хоногийн турш хийдэг.
  • Эмчийн заавраар мөөгөнцрийн эсрэг эм уух ёстой. Антибиотик эмчилгээний үед мөөгөнцөр нян үржих эрсдэл нэмэгддэг учир заавал мөөгөнцрийн эсрэг эм давхар ууна.
  • Трихомониаз болон БЗХӨ-тэй бол зохих эмчилгээг  заавраар хийлгэнэ.
  • Дааврын өөрчлөлттэй бол даавар тэнцвэржүүлэх тосон түрхлэг түрхэх
  • Харшлын гаралтай бол харшил намдаах эм ууж, тосон түрхлэг түрхэнэ.

Эмчилгээг бүрэн гүйцэт хийлгэж, давтан шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь үтрээний үрэвсэл дахих магадлалтай байдаг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бэлгийн харьцаанд ороход өвдөх, Үтрээ загатнах, Үтрээнээс үе үе бага хэмжээний цус гарах
Мэдээллийг хянасан

Administrator.eDoctor

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хамрын салстын ургацаг Хамрын салстын үрэвсэл
Scroll to top